Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй  дүүргийн  19 дугаар хороо, Доод салхитын 9 дүгээр гудамж, 157 тоотод оршин суух, эмэгтэй, ЙМ60050106 дугаарын регистртэй, Чулуут овогт Данандаржаагйин Долгорсүрэнгийн,

 Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин  нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэнгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 онд Улаанбаатар хотын Худалдааны техникумын Нийтийн хоолны ангийг технолгич мэргэжлээр төгсөөд 1980 оны 7 дугар сард нь Сүхбаатар дүүргийн Нийтийн хоолны трестэд хуваарилагдан Туул ресторанд тогоочоор орж ажилласан. 1981 оны 8 дугаар сарын 25-наас би ар гэрийн гачигдлаар шилжин Архангай аймгийн Чулуут сумын 8 жилийн дунд сургуулийн ахлах тогоочоор 1983 оны 8 дугаар сарын 16-ныг хүртэл ажилласан. Дараа нь 8 дугаар сарын 20-ноос Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн “Рашаант” амралтын газарт тогоочоор 1992 оны 4 сар хүртэл ажилласан. Энэ үед “Рашаант” амралтын газар нь “Хүрэмт” ББХК болж өөрчлөгдсөн байсан. Эдгээр ажилласан ажлуудын талаар бичсэн хөдөлмөрийн дэвтэрт миний овгийн Данан гээд бичсэн байсан ба би сүүлд нь өөрөө эцгийн нэрийг дутуу бичсэн байна гэж бодоо “даржаа” гээд нэмээд бичсэн юм. Миний төрсөн аавыг Намжил гэдэг байсан ба намайг 3 настай байхад аав Данандаржаа ээж Цэлэгмаа нар үрчилж авсан, би ганц охин нь болж өссөн юм. Сургуульд орохдоо үрчилж авсан аав Данандаржаагаар овоглож явдаг байсан. Гэтэл 2002 онд шинээр иргэний үнэмлэх авахад архиваас төрсөн аав О.Намжилаар овоглосон лавлагаа гарч ирсэн. Тэгээд би овог нэрээ өөрчлүүлж бүртгүүлсэн. Эдгээр нь архивын лавлагаагаар нотлогдож байгаа. Одоо иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, бусад бүх бичиг бармитууд Данандаржаа гэсэн овогтой бүртгэгдж байгаа. Надад анх олгосон хөдөлмөрийн дэвтэр нь минйи дэвтэр мөн дээрх зураг нь ч миний зураг мөн.  Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтрийн овог буюу эцгин нэр нь зөрүүтэй байна гээд хөдөлмөрийн дэвтэр бичгдсэн ажилласан жилүүд нь тэтгэвэр тогтоолгох хуагцаанд орхгүй би хохироод байгаа юм. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү.  Энэ дэвтэр нь минийх мөн гэдгийг гэрч Л.Дэлэгням, Л.Дэжидням нар гэрчилж байгаа. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал дээр бас Данайн Долгорсүрэн гээд бичсэн байдаг. Данайн Долгорсүрэн, Данандаржаагийн Лолгорсүрэн гэдэг нь нэг хүн юм гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                 

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэнгийн эцгийн нэрийг /овгийг/ 1980  оны  7 дугаар сарын 05-ны өдөр түүнд Сүхбаатар районы Нийтийн хоолны трестээс  нээж олгосон, 1979 оны 7 дүгээр сарын 04-наас 1994 оны 4 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг бүртгэсэн хөдөлмөрийн дэвтэр дээр “Данан” хэмээн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнээс зөрүүтэй бичсэн болох нь Д.Долгорсүрэнгийн иргэний үнэмлэх, 413 тоот Д.Долгорсүрэнгийн овог нэр өөрчилж бүртгэсэн гэрчилгээний хуулбар,  Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 249/009092 тоот ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай, 249/009093 тоот төрсний бүртгэлийн лавлагаанууд, 00408660 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Г-39, Г-115 тоот Д.Долгорүрэнгийн хүүхдүүд болох Б.Ариунаа, Б.Нямсүрэн нарын төрсний гэрчилгээ, Худалдаа бэлтгэлийн яамны харъяа Улаанбаатар хот дахь Худалдааны техникумын 5917 дугаартай нийтийн хоолны технологч мэргэжлийн диплом,  шүүхэд мэдүүлсэн гэрч Л.Дэлэгням, Л.Дэжидням нарын мэдүүлэг, бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Иймд нэхэмжлэгч Д.Долгорсүрэнг өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1980 оны 7 дугаар сарын 05-ны өдөр түүнд нээж олгосон  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон

 

                            ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.4.-д зааснаар нэхэмжлэгч Чулуут овогт Данандаржаагйин Долгорсүрэнг “Данангийн Долгорсүрэн” нэрээр 1980 оны 7 дугаар сарын 05-нд Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.            

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.