Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 17 дүгээр хороо, Сурагчийн 44 дугаар гудамж, 471в тоотод оршин суух, эмэгтэй, ОР66052508 дугаарын регистртэй, Хотгойд овогт Оршихын Минсэлийн  нэхэмжлэлтэй,

улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Минсэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Минсэлээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1984 оны 7 дугаар сарын 06-нд Увс аймгийн Хяргас хүүхдийн цэцэрлэгт асрагчаар анх ажилд орсон юм. Ингээд 1989 оны 9 дүгээр сарын 10-нд асрагчийн ажлаас чөлөөлөгдсөн. 1990 оны 1 дүгээр сарын 11-нд энэ цэцэрлэгтээ хүмүүжүүлэгчээр 1990 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэл ажилласан. Үргэлжлүүлээд сумын Худалдаа бэлтгэлйин ангид хүнсний барааны худалдагчаар ажиллаад 1990 оны 9 дүгээр сард чөлөөлөгдсөн. Тэгээд 9 дүгээр сарын 25-наас эхлэн Эд хэрэглээний хоршоо байгуулагдаж түүнд худалдагчаар ороод 1994 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл  ажиллаад орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Нийтдээ би улсад ажилласан 10 жил 1 сарыг тогтоолгох хүсэлттэй байна. Миний ингэж ажилласан нь миний хөдөлмөрийн дэвтэр дээр бүртгэгдсэн байдал, ажлын газрын тушаалууд Увс аймгийн архиваас гарч ирсэн. Миний шагнуулж байсан баярын бичгүүд, ҮЭ-ийн гишүүний хуудас, хамт олонтойгоо хамт 1989 оны болон 1990 оны зургууд, хамт худалдагч хийж байсан Д.Цэцэгмаа, туслах тогооч байсан Н.Оюунцэцэг нар гэрчилсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаалууд нь олдохгүй байсан, нийгмийн даатгалын байцаагч Увс аймагт ажиллаж байсан хүмүүс заавал шүүхээр ажилласан жилээ тогтоолгох ёстой гээд миний ажилласан жилийг тэтгэвэр тогтоолгоход тооцож оруулж өгөхгүй хохироогоод байгаа юм. Иймд би шүүхэд хандсан. Өөрт байгаа баримтуудаа би бүгдийг нь гаргаж өгсөн, түүнээс өөр баримт олдохгүй байна. Дээрх баримтуудаар миний улсад ажилласан 10 жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                 

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Минсэлийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 О.Минсэл нь 1984 оны 7 дугаар сарын 06-наас 1989 оны 9 дүгээр сарын 10-ныг хүртэл Увс аймгийн Хяргас сумын хүүхдийн цэцэрлэгт асрагч, хүмүүжүүлэгчээр, 1990 оны 1 дүгээр сарын 11-нээс 1990 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэл тус цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, 1990 оны 6 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 25-ныг хүртэл тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар, 1990 оны 9 дүгээр сарын 25-наас 1994 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Хяргас сумын “Хяргас хэрэглээний хоршоо”-нд худалдагчаар тус тус ажиллаж байсан нь түүнд 1985 оны 6 дугаар сарын 01-нд нээж олгосон 152073 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Хяргас сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19 тоот, 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 тоот,  1985 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1 тоот, 2 дугаар сарын 07-ны өпрйин 03 тоот, 9 дүгээр сарын 03-ны өдрийн 12 тоот, 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот, 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 4 тоот  “Түр асрагч авч ажиллуулах тухай”, “Түр хүмүүжүүлэгч авч ажиллуулах тухай” тушаалууд, О.Минсэлийг үнэ бүхий зүйлээр шагнасан тухай тус цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 2 дугаар сарын 05-ны өприйн 08 тоот тушаал, 1989 оны 9  дүгээр сарын 10-ны өдрийн 18 тоот “Асрагчийн ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1990 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот “Хүмүүжүүлэгч авч ажиллуулах тухай” тушаал, 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 52 тоот Увс аймгийн Хяргас сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот “Ажилчин, ажилтныг ажилд авах тухай” Хяргас сумын “Хяргас хэрэглээний хоршоо”-ны ерөнхий хорооны хурлын тогтоол, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Увс аймгийн “Хэрэглээний хоршоодын холбоо”-ны ойн баярын урилга, мэндчилгээ, 479325 тот Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлахын хуудас, 1990, 1994, 1995 онууудад шагнуулсан баярын бичгүүд, хамт олонтойгоо авхуулсан гэрэл зургууд, цалингийн тодорхойлолт, шүүхэд мэдүүлсэн гэрч Д.Цэцэгмаа, Н.Оюунбилэг нарын мэдүүлэг  болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Иймд нэхэмжлэгч О.Минсэлийг 1984 оны 7 дугаар сарын 06-наас 1989 оны 9 дүгээр сарын 10-ныг хүртэл, 1990 оны 1 дүгээр сарын 11-нээс 1990 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэл, 1990 оны 6 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 25-ныг хүртэл, 1990 оны 9 дүгээр сарын 25-наас 1994 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаануудад нийт 10 жил 1 сар 15 хоног улсад ажилласныг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон  

 

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар нэхэмжлэгч Хотгойд овогт Оршихын Минсэлийг 1984 оны 7 дугаар сарын 06-наас 1989 оны 9 дүгээр сарын 10-ныг хүртэл Увс аймгийн Хяргас сумын хүүхдийн цэцэрлэгт асрагч, хүмүүжүүлэгчээр, 1990 оны 1 дүгээр сарын 11-нээс 1990 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэл тус цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, 1990 оны 6 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 25-ныг хүртэл тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар, 1990 оны 9 дүгээр сарын 25-наас 1994 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Хяргас сумын “Хяргас хэрэглээний хоршоо”-нд худалдагчаар тус тус ажиллаж байсныг буюу нийт 10 жил  1 сар 15 хоног улсад ажиллаж байсныг тогтоосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.