Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 14 дүгээр гудамж, 219 тоотод оршин суух, эрэгтэй, МЗ58073111 дугаарын регистртэй, Хамниган овогт Мандалноровын Пүрэвсүрэнгийн

Хариуцагч Н.Цэрэнпагмыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч М.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Пүрэвсүрэнгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Н.Цэрэнпагматай өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 19 дүгээр байрны 17 тоот орон сууцаа түрээслүүлэхээр болж 2016 оны 3 дугаар сарын 11-нд  гэрээ байгуулсан. 2016 оны 2 дугаар сарын 22-ноос дараа жилийн 2 дугаар сарын 22-ныг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Байраа хүлээлгэж өгсөн. Н.Цэрэнпагма нь үйл ажиллагаагаа эхэлсэн. Сар бүрийн 15-нд төлбөрийн 800 000 төгрөг төлөхөөр болсон. Эхний 3 сард сар бүрт өгөх ёстой байсан боловч ямар ч төлбөр хийлгүй 45 хоносон. 2016 оны 4 дүгээр 06-нд би төлбөрөө нэхэж, байрны түлхүүрээ авсан. Дотор нь хөргөгч 2 ширхэг, тараг ----авладаг төхөөрөмж үлдсэн. 2 хоногийн дараа очиход доторхи дээрх зүйлсээ аваад явсан байсан. Утсаар ярихад хүний эд зүйлс байсан юм гэдэг. Түрээсийн болон ашиглалтын зардлуудаа юу ч төлөлгүй алга болсон. Одоо утсаа ч авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягаар нь очиход уг хаягт өөр хүмүүс амьдарч байдаг юм билээ. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргаас нь лавлахад Цэрэндагма нь уг хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй, уг байрыг зарсан гэдэг, энэ талаараа тодорхойлолт өгсөн. Цэрэнпагма надад олдохгүй, хаяг нь тодорхойгүй болсон учир түүний хаягийг олж тогтоон эрэнэ сурвалжилж өгнө үү гэв.

 

           

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Цэрэнпагма нь хүсэлт гаргагч М.Пүрвэсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн М.Пүрэвсүрэн, Н.Цэрэнпагма нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ зэргээр, мөн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Цэрэнпагма нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/5 дугаар байрны 54 тоот хаягтаа бүртгэлтэй боловч тэнд амьдардаггүй, одоо оршин суух хаяг нь тодорхойгүй, түүний хаана байгаа нь тодорхойгүй болох нь тус хорооны Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1456 тоот тодорхойлолт, бусад баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ОД73100909 регистрийн дугаартай, Зөөд овогт Намсрайжавын Цэрэнпагмыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Н.Цэрэнпагмыг эрэн сурвалжлах, түүний  оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч М.Пүрэвсүрэн /96642585/-д мэдэгдэхийг Чингэлтэй  дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.

            3.Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойшнэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэнирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.