Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу-15 дугаар байрны 15 тоотод байрлах, “Ньюборзон” ХХК-ийн,

Хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч С.Оюунням нь автомашин барьцаалж 25 000 000 төгрөгийг зээлсэн. Түүний дараа 2015 оны 5 дугаар сарын 21-нд 18 000 000 төгрөгийг мөн өөр машин барьцаалан зээлсэн, түүний дараа 6 дугаар сарын 22-нд 6 000 000 төгрөгийг нэмж зээлсэн юм. Сүүлчийн 2 зээлийг нөхөр Э.Энхболд нь зээлж гэрээ байгуулсан. Дээрх зээлүүдийг төлөхийн тулд 2016 оны 3 дугаар сарын 01-нд 46 000 000 төгрөгийг нэмж аваад гэрээг дахин шинэчилж байгуулсан. Гэтэл эдгээр хүмүүс зээлийн хүүгээ төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн. Ингээд 2016 оны 3 дугаар сараас хойш надтай уулзахгүй, олдохгүй болсон. Иймд манай компани нь 2016 оны 5 дугаар сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 101 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс хариуцагч нарыг дуудан зарлан дуудах хуудас явуулахад Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун хотхоны 113 дугаар байрны 12 тоот хаягтаа байхгүй, амьдардаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Оршин суух хаягтаа байхгүй байдаг. 99166616, 95999029 гэсэн утсаар нь залгахад тийм хүн байхгүй гээд салгадаг. Иймд эдгээр хүмүүстэй холбогдох боломжгүй болж, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул шүүхээс тэднийг эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоож өгнө үү гэв.

 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.Энхболд, С.Оюунням нар нь хүсэлт гаргагч “Ньюборзон” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчээс Э.Энхболд, С.Оюунням нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээнүүд, барьцаат зээлийн гэрээний мөнгө олгосон баримтуудаар, хариуцагч болох Э.Энхболд, С.Оюунням нар нь оршин сууж байсан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Маршал таун” хотхоны 113 дугаар байрны 12 тоот хаягтаа байхгүй байгаа, тэдгээрийн хаана байгаа нь тодорхойгүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 18538 дугаартай, “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1127190 тоот тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан УЕ70040501 регистрийн дугаартай, Пүрэв овогт Санжийн Оюунням, УЕ70030556 регистрийн дугаартай, Эрдэнэ овогт Эрдэнийн Энхболд нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар С.Оюунням, Э.Энхболд нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч “Ньюборзон” ХХК-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.

            3.Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойшнэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэнирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.