Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                        

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Худалдааны гудамж, Урт цагааны 3 дугаар корпус, 1 дүгээр давхарт байрлах, “Булгансүйх” ХХК-ийн,

Хариуцагч Л.Батзаяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч “Булгансүйх” ХХК-ийн захирал М.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Булгансүйх” ХХК-ийн захирал М.Баярмаагаас шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 оны 6 дугаар сарын 09-нд иргэн Л.Батзаяад 3 600 000 төгрөгийг сард 8 хувийн хүүтэй зээлүүлсэн. Энэ зээлсэн мөнгө болон хүүгээ өгөлгүй, алга болсон. Зээлдүүлсэн мөнгөө бид нэхэмжлэхэд төлнө гээд л алга болдог байсан. Сүүлдээ бүр утсар ярих гэхээр холбогдохгүй болсон. Иймээс бид шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад Л.Батзаяа нь Чингэлтэй дүүргийн  18 дугаар хороо, Яргайтын 33-56 тоот хаягтаа байхгүй гээд шүүхээс нэхэмжлэлийг буцааж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо энэ хүн олдохгүй хаана байгаа тодорхойгүй, уг хаягаар нь дахин очиход тийм хүн байдаггүй гэдэг. Надад олдохгүй, хаяг нь тодорхойгүй болсон учир түүний хаягийг олж тогтоон эрэн сурвалжилж өгнө үү. Түүний 96551499, 93031499 дугаарын утас нь холбогдохгүй байна. Регистрийн дугаар нь ЧТ86021260 гэсэн дугаартай, Лүндэнгийн Батзаяа гэдэг хүн юм гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Батзаяа нь хүсэлт гаргагч “Булгансүйх” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Л.Батзаяа, “Булгансүйх” ХХК-ийн хооронд байгуулсан 650 тоот “Барьцааны хуудас” зэргээр, мөн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Батзаяа нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-56 тоот хаягтаа оршин суудаггүй, одоо оршин суух хаяг нь болон түүний хаана байгаа нь тодорхойгүй болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2016/17070 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, бусад баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ЧТ86021260 регистрийн дугаартай, Лүндэнгийн Батзаяаг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Л.Батзаяаг эрэн сурвалжлах, түүний  оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч “Булгансүйх” ХХК /99604637, 96624637/-д мэдэгдэхийг Чингэлтэй  дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.

            3.Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойшнэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэнирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.