Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 408

 

 

                                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул Төрийн банкны нэхэмжлэлтэй Л.Лхагвадорж, А.Бадамцэцэг нарт холбогдох 7.145.131.82 төгрөг гаргуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                 Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус банкнаас 126 тоот Зээлийн болон барьцааны гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-ний үндсэн дээр 15.000.000 /Арван таван сая/ төгрөгийг сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6.992.647.46 төгрөг, хүүний өр 139.931.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 52.48 төгрөг болж хуримтлагдсан.

Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлэх талаарх банкны шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн.

Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн тул гэрээг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон зээлдүүлэгчийн санаачилгаар цуцалж өгнө үү!

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр .6.992.647.46 төгрөг, зээлийн хүү 139.931.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52.48 төгрөг, нотариатын зардалд 12.500 төгрөг нийт 7.145.131.8 төгрөгийг Л.Лхагвадорж, А.Бадамцэцэг нараас гаргуулж Төрийн банкинд оруулахаар нэхэмжилж байна гэжээ..

                                               

             Хариуцагч  Л.Лхагвадорж, А.Бадамцэцэг нар нь  2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

         ... Хариуцагч Л.Лхагвадорж, А.Бадамцэцэг бид хоёр Төрийн банкнаас гаргасан  нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд, төлж барагдуулна гэжээ.

 

                                                                 Үндэслэх нь:

                Нэхэмжлэгч Төрийн банк нь Л.Лхагвадорж, А.Бадамцэцэг нарт холбогдуулан 7.145.131.8 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

                Иргэний хэргийн хариуцагч Л.Лхагвадорж, А.Бадамцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.145.131.8 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

                 Энэ нь хуулинд харшлаагүй. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

              Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64.975 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 64.975 төгрөгний тал хувь болох 32.487 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 32.487 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.   

 

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

     75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны нэхэмжлэлтэй Л.Лхагвадорж, А.Бадамцэцэг нарт холбогдох 7.145.131.8 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64.975 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 64.975 төгрөгний тал хувь болох 32.487 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 32.487 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                                                ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ