Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 298

 

                                  

 

 

 

 

 

 

­

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 57 тоотод оршин суух, эмэгтэй, ХВ85022868 дугаарын регистртэй, Түмэнт овогт Батжаргалын Уянгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар байрны 38  тоотод оршин суух, эрэгтэй, УП89030575 дугаарын регистртэй, Цэ-Балбарынхан овогт Даваасүрэнгийн Батсүхэд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 05-нд хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Уянга, хариуцагч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.                                                                               

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Уянгаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Д.Батсүхтэй оюутан байхдаа 2007 оноос танилцаж үерхэн хамт амьдарч байсан ба бидний дундаас охин Б.Оюу 2010 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн юм. Бид гэрлэлтээ 2011 онд батлуулсан. Би 2012 онд, Батсүх 2013 онд сургуулиа төгссөн. Бид 2010-2012 онуудад л хамтдаа амьдарсан, түүнээс хойш тусдаа амьдрах болсон. Бид хоорондоо таарч тохирохгүй, хэрүүл маргаантай, үзэл бодол таарахгүй байсан учраас салж тусдаа байсан. Одоо ч тусдаа амьдарч байгаа. Охин Б.Оюу төрснөөсөө хойш надтай хамт, миний асрамжинд байгаа.  Цаашдаа бид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй. Охиноо би өөрийнхөө асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг тогтоолгох хүсэлттэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй болно. Охин маань аавтайгай байнга холбоотой байдаг, цаашид ч аавтай нь холбоотой байлгана гэв.

 

Хариуцагч Д.Батсүхээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Уянгын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид 2011 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Б.Оюу 2010 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн. Оюутан байхдаа бид үерхээд хамт амьдарч байсан. 2015 оны 6 сарын дуустал хугацаанд ирж очин хамт амьдарч байсан, түүнээс хойш бол тусдаа амьдарч байгаа нь үнэн. Би гэрлэлтээ цуцлуулахгүй байхыг хүссэн боловч Уянга өөр амьдралтай болсон учраас цаашид хамт амьдарх боломжгүй. Охин Б.Оюуг ээжийнх нь асрамжинд байлгахад татаглазх зүйлгүй. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг нь төлнө. Цаашдаа охиндоо би өөрийн боломжийн хэмжээгээр тусалж дэмжиж байх болно. Бидэнд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Уянга нь хариуцагч Д.Батсүхэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Уянга, хариуцагч Д.Батсүх нар 2007 оноос танилцан үерхэж, хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 21-нд охин Б.Оюу төрсөн байна.

 Зохигчид 2011 оны 7 дугаар сарын 22-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон нь Г-412 тоот гэрлэлтийн гэрчилгээ, Г-11/16 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байгаа, гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүдийг хүндэтгэдэггүй, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.2., 28.1.4.-т заасан үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэн гэрлэгчдийн гэрлэлтийг  цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрлэгчид охин Б.Оюуг ээжийнх нь асрамжинд байлгах талаар харилцан тохиролцож маргаагүй болно.

 

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охиныг эх Б.Уянгын асрамжинд үлдээн шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг эх нь насанд хүрээгүй….хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь өөрийн охиноо тэжээн тэтгэх үүрэгтэй.  

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг  дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31 003 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.4.-д заасныг удирдлага болгон   

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч   Түмэнт овогт Батжаргалын Уянга, хариуцагч Цэ-Балбарынхан овогт Даваасүрэнгийн Батсүх нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн охин Б.Оюуг  эх Б.Уянгын асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар охин Б.Оюуг 11 нас хүртэл нь тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Батсүхээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг гэснийг  дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хурамжид 31 003 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.