Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 18

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2016/00018

                    Улаанбаатар хот

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 тоотод байрлах, “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 65-08 тоотод оршин суух, ЧС86093000 дугаарын регистртэй, Боржигон овогт Эрдэнэбаатарын Оюун-Эрдэнэд холбогдох,

 Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 180 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

   

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрахаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Оюун-Эрдэнэ нь манай байгууллагатай 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах 1282110 тоот гэрээ байгуулж, 98373004 үйлчилгээний дугаар бүхий 240 000 төгрөгийг үнэтэй, NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20 000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 120 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд Э.Оюун-Эрдэнээс төхөөрөмжийн үлдэгдэл 120 000 төгрөг, алданги 60 000 төгрөг, нийт 180 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Оюун-Эрдэнээс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Оюун-Эрдэнэ нь “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 180 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2016 оны 8 сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                          

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 180 000 төгрөгийг хариуцагч Э.Оюун-Эрдэнээс гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Э.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 180 000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6 050 төгрөгийн 3 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 025 төгрөгийг хариуцагчаас, 3 025 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 180 000 төгрөгийг хариуцагч Э.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6 050 төгрөгийн 3 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 025 төгрөгийг хариуцагчаас, 3 025 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.