Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар, Дунд дарь эх 42-2102 тоотод оршин суух, ЧО7207168 дугаарын регистртэй, Боржигон жаа овогт Хөхөөгийн Баярцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40 дүгээр гудамж-Ц102 тоот хаягт байрлах, Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Баярцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Миний бие 2012 оны 8-р сарын 25-наас эхлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт тасралтгүй ажиллаж байгаад амралттай байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сарын 06-ны эрхлэгчийн Б/48 тоот ажлаас чөлөөлөгдөх тушаалыг 2016 оны 6 сарын 10-ны өдөр хүлээн авсан. Надад хуулийн дагуу урьдчилан сануулга, мэдэгдэл өгөөгүй. Би ажиллаж байх хугацаандаа өөрийн үүрэгт ажлаас гадна захиргаа, заах аргын нэгдлээс зохиож буй ажилд байнга оролцож байсан. Мөн архивын ажлыг давхар хийж байсан бөгөөд давхар ажилласан цалинг авч байгаагүй. Энэ тушаал нь намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан, тушаал нь хууль тогтоомжид нийцэхгүй байна, шууд ажлаас халах шийдвэр гаргасан нь буруу зэрэг гаргасан тушаал бүр нь зөрчилтэй тул намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохоор зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Баярцэцэгийн тус шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Х.Баярцэцэг нь одоо ээлжийн амралттай байгаа ба ажил эхлэхэд нь ажилд нь эгүүлэн авна. Иймд Х.Баярцэцэгийг 102-р цэцэрлэгт туслах багшаар ажилд эгүүлэн тогтоолгох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Баярцэцэг нь хариуцагч Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, Х.Баярцэцэгийг Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалд эгүүлэн томилохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, 35 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Х.Баярцэцэгийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэгч Х.Баярцэцэгийг тус цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалд эгүүлэн томилохыг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.