Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3\9  тоотод байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Б-4 гудамж, 229 тоотод оршин суух, ЧМ63041273 дугаарын регистртэй, Билэгт овогт Бүлтүүзийн  Нацагдоржид холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 90 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Б.Нацагдорж нь 2014 оны 9-р сарын 16-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240 000 төгрөгийн үнэтэй, NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20 000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20 000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдан авсан.

Иймд Б.Нацагдоржоос гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 160 000 төгрөг, алданги 80 000 төгрөг, нийт 240 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.Нацагдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 90 000 төгрөгөөс 75 000 төгрөгийг төлж барагдуулсан тул 15 000 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                     

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь Б.Нацагдоржид холбогдуулан худалдан авах гэрээний үүрэгт 90 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс төлсөн 4 550 төгрөгөөс 2 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 275 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Нацагдоржид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 90 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс төлсөн 4 550 төгрөгөөс 2 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 275 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.