Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 290

 

 

 

 

 

 

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу гудамж, 12 дугаар байрны 21 тоотод оршин суух, ТВ73012610 дугаарын регистртэй, Санжаагийн Баасанхүүд холбогдох,

Гар утасны төлбөрийн үлдэгдэл нийт 684 112.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Баасанхүү нь 2014 оны 7-р сарын 30-ны өдөр 1 757 000 төгрөгийн үнэтэй “Iphone 5S” маркийн, 16 GB гар утасыг урьдчилгаа 455 000 төгрөг төлж 24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 684 112.13 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд С.Баасанхүүгээс “Iphone 5S” маркийн, 16 GB гар утасны төлбөрийн үлдэгдэл 684 112.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэвээс шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК нь С.Баасанхүүд холбогдуулан 684 112.13 төгрөгийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг шүүхээр шийдвэрлэх явцад хариуцагч С.Баасанхүү нь нэхэмлэлийн шаардлагыг хүлээн зөвшаарч 684 112.13 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь С.Баасанхүүд холбогдуулан гар утасны төлбөрийн үлдэгдэл 684 112.13 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “Iphone 5S” маркийн 16 GB гар утасны төлбөрийн үлдэгдэл  684 112.13 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэвийн тайлбар, талуудын хооронд байгуулсан 20190317 тоот гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.          

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 969 төгрөгийн 10 484.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 484.5  төгрөгийг, улсын орлогын данснаас 10 484.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74. дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.С.Баасанхүүд холбогдох гар утасны төлбөрийн үлдэгдэл 684 112.13 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Баасанхүү бүрэн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 969 төгрөгийн 10 484.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 484.5 төгрөгийг, улсын орлогын данснаас 10 484.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.