Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

 

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн, 4-р хороо, Бага тойруу гудамж, 20/5 дугаар байр, 24 тоотод оршин суух, ОЮ71060376 дугаарын регистртэй, Лхайсүрэнгийн Даваахүүд холбогдох,

Гар утасны болон дугаарын хэрэглээний төлбөрт нийт 1 180 119.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Даваахүү нь 2014 оны 5-р сарын 4-ний өдөр Мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 20162907 тоот гэрээ байгуулан 99903974 дугаарыг ашиглаж эхэлсэн. Хэрэглэгч нь энэхүү гэрээний 5.4-т хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын 2015 оны 11,12-р сарын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир гэрээний 4.6 заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоосон.

Мөн Л.Даваахүү нь 2014 оны 5-р сарын 29-ний өдөр 1 675 000 төгрөгийн үнэтэй “Iphone 6” маркийн  16 GB гар утсыг урьдчилгаа 468 000 төгрөг төлж,  24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 1 061 998 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хариуцагчаас 99903074 дугаарын төлбөрийн үлдэгдэл 118 121.28 төгрөг, “Iphone 6”  маркийн 16 GB гар утасны төлбөрийн үлдэгдэл 1 061 998 төгрөг, нийт 1 180 119.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК нь Л.Даваахүүд холбогдуулан 1 180 119.28 төгрөгийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг шүүхээр шийдвэрлэх явцад хариуцагч Л.Даваахүү нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 1 180 119.28 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрдэж өгнө үү гэв.

 

 

 

 

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь Л.Даваахүүд холбогдуулан 99903974 дугаарын төлбөрийн үлдэгдэл болон “Iphone 6” маркийн, 16 GB гар утасны төлбөрийн үлдэгдэл нийт 1 180 119.28 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Даваахүү нь нэхэмжилсэн нийт 1 180 119.28 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэвийн тайлбар, талуудын хооронд байгуулсан 20162907 тоот гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.    

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 873 төгрөгийн 16 436.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16 436.5   төгрөгийг, улсын орлогын данснаас  16 436.5  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74. дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Л.Даваахүүд холбогдох Гар утасны болон дугаарын хэрэглээний төлбөрт нийт 1 180 119.28 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Даваахүү бүрэн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 873 төгрөгийн 16 436.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16 436.5 төгрөгийг, улсын орлогын данснаас 16 436.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.