Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 4834

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, К1 байрны 8 тоотод байрлах, “Бат Ундран Мандах” ББСБ-ын нэхэмжлэлтэй,         

 

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 802 дугаар байр 1001 тоотод оршин суух  Тэгш гунзаныхан овогт Мишигдоржийн Батболдод /РД:ХЙ67082619/холбогдох

         

          Зээлийн гэрээний үүрэгт 18,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад                                           

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Батболдтой 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлүүлсэн. М.Батболд зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх ёстой зээлийн хүүг нэг ч удаа төлж байгаагүй. Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7,200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,440,000 төгрөг, нийт 18,640,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа : “...10,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2 сарын зээлийн хүү 1,200,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг хугацаа тохирон, график гарган төлж барагдуулах болно...” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч дараахь эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд:

”Нэхэмжлэгч 18,640,000 төгрөг нэхэмжилснээс 1,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17,440,000 төгрөгийг хариуцагч 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 5,440,000 төгрөгийг төлнө” гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Бат Ундран Мандах” ББСБ нь хариуцагч М.Батболдод холбогдуулан 18,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ. Үүнд : ”Нэхэмжлэгч 18,640,000 төгрөг нэхэмжилснээс 1,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17,440,000 төгрөгийг хариуцагч 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 5,440,000 төгрөгийг төлнө” гэжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, М.Батболдод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон        

           ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Бат Ундран Мандах” ББСБ нэхэмжлэлийн шаардлага 18,640,000 төгрөгийн 1,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17,440,000 төгрөгийг хариуцагч 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 5,440,000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, М.Батболдод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 122,575 төгрөг, хариуцагч М.Батболдоос 122,575 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч “Бат Ундран Мандах” ББСБ-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

   

                                      ШҮҮГЧ                            Д.ЦЭРЭНДОЛГОР