Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 4994

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

          биелүүлснийг баталж, хэргийг

                                              хэрэгсэхгүй болгох тухай

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

           Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо 2 дугаар хороолол Замчдын гудамж 84-2 тоотод оршин суух “Бичил глобус групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо 10 айл 2 гудамж 46в тоотод оршин суух Тамир овогт Цэгмидийн Энхтайванд \РД:ЧЙ55113075\ холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 2,118,414 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Иргэн Ц.Энхтайван нь тус компанитай 2014.12.05-ны өдөр №ЛЗ-З116 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 6%-ийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлсэн. Ц.Энхтайван нь 10,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5079042591 дансруу гарын үсэг зурж, шилжүүлж авсан авсан. Уг зээлийн барьцаанд 93-74 УНГ, 95-84 УНҮ улсын дугаартай автомашинуудыг барьцаалсан болно.

Зээлдэгч Ц.Энхтайван нь 2015.03.24-ний өдөр 5,510,000 төгрөг төлж 93-74 УНГ улсын дугаартай маркийн автомашинаа чөлөөлж, үлдэгдэл болох 3,500,000 төгрөгөнд 95-84 УНҮ улсын дугаартай автомашин барьцаанд үлдсэн.Ц.Энхтайван нь зээл төлөх ёстой байсан графикт хугацааг 2015 оны 06 дугаар сарын 03-наас хойш 27 хоног, 2015.07.30-наас хойш 88 хоног, 2015.12.26-наас хойш 69 хоног, 2016.03.03-ны өдөр 1,200,000 төгрөгийн төлөлт хийсэн ба үлдэгдэл төлбөр болох 1,624,800 дээр 2016.04.02-ны өдрийг хүртэл 6%-ийн хүүтэй 30 хоногийн хугацаатай сунгалт хийлгэсэн байдаг. 2016.04.02-ны өдөр зээлийг төлж, хаах ёстой байсан боловч төлөөгүй өнөөдрийг хүртэл 46 хоног хэтрээд байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1,624,800  төгрөг, зээлийн хүү 97,488 төгрөг, нийт 1,722,288 төгрөг, алданги 396,126 төгрөг, нийт 2,118,414 төгрөгийг хариуцагч Ц.Энхтайванаас гаргуулж өгнө үү гэжээ.

“Бичил глобус групп” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ- Хариуцагч Ц.Энхтайван нь нэхэмжилсэн төлбөр болох 2,118,420 төгрөгийг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Бичил глобус групп” ХХК хариуцагч Ц.Энхтайванд холбогдуулан 2,118,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч “Бичил глобус групп” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,118,420 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

          Иймд хариуцагч Ц.Энхтайван нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч Ц.Энхтайван нь “Бичил глобус групп” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 2,118,420 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Ц.Энхтайванд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 24,425 төгрөг, хариуцагч Ц.Энхтайванаас 24,425 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Бичил глобус групп” ХХК -д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.