Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00433/И |
Дугаар | 403 |
Огноо | 2016-08-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, ******* оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/,
Нөхөр *******гийн улсад ажилласан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний гэр бүлийн хүн ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өвчнөөр нас барсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа хүү Ж.Одгэрэл, охин Ж.Ягаанцэцэг, Ж.Мөнгөнцэцэг нарыг төрүүлж өсгөсөн. Миний нөхөр ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс слесарь /туслах ажилтан/-аар ажиллаж байгаад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Гурвантэс сумын Соёл нэгдэлд жолоочоор 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Нөхрийн маань ажиллаж байсан түүхийг бичсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэний улмаас хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Жадамбаагийн ажилласан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь нөхөр *******гийн 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд туслах ажилтан, барилгачнаар, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “******* нь 1984 оноос 1987 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрт нормын ажил хийж байсан. Сүүлд нь жолооч болсон. 1987 онд Цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд Соёл нэгдэлд 1989 оноос 1992 онд Соёл нэгдлийг татан буугдтал тэнд ажиллаж байсан, он, сарыг нь сайн мэдэхгүй байна, бид 2 нэг нэгдэлд ажиллаж байсан учраас сайн мэднэ. Би тус нэгдэлд 1984 оноос хойш татан буугдтал нь ажилласан” гэх мэдүүлэг,
2.Гэрч гийн шүүхэд өгсөн: “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан. Ямар ч байсан нэгдэл татан буугдтал ажилласан. Он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Гурвантэс суманд Цэвэгжав гэж байсан. Тэр хүний хүүхэд. Би тус Соёл нэгдлийн гишүүн, малчин байсан учраас мэднэ” гэх мэдүүлэг,
3.Өмнөговь аймгийн Архивийн тасгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 456 тоот, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 460 тоот лавлагаа,
4.Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот тушаалын хуулбар,
5.Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 тоот тушаалын хуулбар,
6.Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 31 тоот тушаалын хуулбар,
7.Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 40 тоот тушаалын хуулбар,
8.*******, Ц.******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
9.Баянбор овгийн *******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0000159563 тоот нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
10.Нэхэмжлэгч Ц.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Ж.Одгэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин Ж.Мөнгөнцэцэг, Ж.Ягаанцэцэг нарын төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа,
11.Өмнөговь аймгийн Гурвантэс сумын *******ийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт,
12.Гэрч *******, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,
******* нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд туслах ажилтан, барилгачнаар, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивийн тасгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 456 тоот, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 460 тоот лавлагаа, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот, 1987 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 тоот, 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 31 тоот, 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 40 тоот тушаалуудын хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ц.*******ын хүсэлтийг хангаж, түүний нөхөр *******гийн 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд туслах ажилтан, барилгачнаар, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Баянбор овгийн *******гийн 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд туслах ажилтан, барилгачнаар, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР