Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2016/0376/и |
Дугаар | 409 |
Огноо | 2016-09-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 409
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 3-р баг, *******д оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум 5-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/
5150000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч О.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* миний бие О.Оюунсурэнтэй танилцаж хамтран амьдарч байсан бөгөөд 2009 онд салж явсан. Тэгэхдээ “Энержи ресурс” ХХ -иас авах байсан миний 4500000 төгрөгийг ******* аваад яваад өгсөн юм Энэ үед би юм хэлээгүй .Мөн 2012 онд гэр авах гэсэн юм гэхээр нь би өөрийнхөө 5007095387 тоот ХААН банкны данснаас О.*******гийн 5598018931 тоот ХААН банкны дансруу би нэмж 650.000 төгрөг 2012 оны 11 сарын 07-ны өдөр шилжүүлж өгсөн юм. Гэтэл 2016 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж надаас гэрийн мөнгө 3500000 төгрөг буюу гэр нэхэмжилсэнийг шүүх 2006 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэж надаас гэр гаргуулж *******д олгохоор болсон. Энэ шүүх хурал дээр ******* надаас дээрхи мөнгийг авсанаа хүлээсэн бөгөөд нэмж гэр авахаар болсон хүүхдийн тэтгэлэг төлж байгаа тул би давхар давхар ийм их зүйл өгч чадахгүй . Учир нь тухайн үед ******* салахдаа миний хувийн өмч болох машин мал зэргийг зарж үрж орох орон гэргүй, хөрөнгөгүй үлдээгээд явсан билээ.Одоо би өөрийн гэсэн гэр оронгүй хөрөнгөгүй болсон айлд толгой хорогдож амьдарч байна. Миний бие ******* гэр авна гэхээр нь тэр үед би уурхайд ажил хийж байсан учир мөнгө өгч байсан юм. Одоо уурхайн ажил зогссон орлого байхгүй, би өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, гэр оронгүй хэцүүхэн байхад энэ хүнд дахин гэр болон гэрийн мөнгө өгч чадахгүй билээ. Иймээс *******д өгсөн мөнгө болох 5150000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч О.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г.баттулга, хариуцагч О.******* нар нь дараах байдлаар харилцан тохиролцож байна. Г.******* нь О.*******гээс 5150000 төгрөг нэхэмжилснээс 2575000 төгрөг дээр талууд харилцан тохиролцож О.******* нь Г.*******д 2575000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрснийг баталж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгч Г.баттулга нь нэхэмжлэлийн 2575000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэхүү гэрээг байгуулахад сайн дурын үндсэн дээр тохиролцож эвлэрсэн болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******гээс 5150000 төгрөг нэхэмжилж байсан ба нэхэмжлэгч Г.******* нь 5150000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 2575000 төгрөгөөс татгалзаж 2575000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч О.******* нар нь дараах байдлаар харилцан тохиролцож байна. Г.******* нь О.*******гээс 5150000 төгрөг нэхэмжилснээс 2575000 төгрөг дээр талууд харилцан тохиролцож О.******* нь Г.*******д 2575000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрснийг баталж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгч Г.баттулга нь нэхэмжлэлийн 2575000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэхүү гэрээг байгуулахад сайн дурын үндсэн дээр тохиролцож эвлэрсэн болно” гэсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд энэ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчдыг эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд 56150 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал болох 28075 төгрөгийг хариуцагчаас, орон нутгийн төсвийн орлогоос 28075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Г.Баттулгын нэхэмжлэлтэй О.оюунсүрэнд хариуцагдах 5150000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч талууд 2575000 төгрөгөн дээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ