Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00222

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

биелүүлсэнийг батлах тухай

 

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би Жи-Мобайл ХХК-ны нэхэмжлэлтэй Т.Төмөрсүхэд холбогдох 64901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Т.Төмөрсүх нь “Жи Мобайл” ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98235542 дугаарын хэрэглэгч болсон. Т.Төмөрсүх нь одоогийн байдлаар манай компанид 2013 оны 02 дугаар сарын ярианы төлбөр 43,267 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын ярианы төлбөр 44,000 төгрөг, нийт 87,267 төгрөгний хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Иймд Т.Төмөрсүхийн ярианы төлбөр 87,267 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 44,000 төгрөгийг хасч тооцон 43,267 төгрөг, алданги 21,634 төгрөг, нийт 64,901 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

          Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Т.Төмөрсүхээс 64901 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг шалгагдах явцад хариуцагч Т.Төмөрсүх нь дээрхи төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагчийн гаргаж өгсөн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд хариуцагч Т.Төмөрсүх нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд харшлах зүйлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-наас гаргасан 64901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Төмөрсүх нь хүлээн биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Төмөрсүхээс улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 2275 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-нд буцаан олгосугай.

 

3.Захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ