Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00185

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг Депогийн 20-Б оршин суух Нэргүйн Энхжавхлан /РД: НБ90060610, утас 94386060/-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг Баянхангайн 07 тоотод оршин суух Цэрэн-Очирын Бат-Эрдэнэ /РД: ОС87122130, утас: 69080708/-д холбогдох 4000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Н.Энхжавхлан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 2015 оны 10 дугаар сарын 06-нд мод хийж байгаад толгой дээрээс мод унаж тархины яс бяцарсан гавал доторхи гэмтэл үүсч бяцарсан ясны оронд төмөр хийсэн түүнэс хойш тархи толгой тогтмол өвддөг болсон зүүн талын гар, хөл сулралтай байдаг болсон. Тухайн гэмтлийн дараа мод бэлтгэх үед хамт явсан жолооч Ц.Бат-Эрдэнэ нь миний эмчилгааний зардалд 4000000 төгрөг өгье гэж харилцан ярилцаж тохиролцоод 2015 оны 11 дүгээр сарын 03-аас 2015 оны 12 дугаар сарын 28-нд 2000000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 01-нд 2000000 төгрөг нийт 4000000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулж нотариатаар батгаажуулсан боловч Ц.Бат-Эрдэнэ нь одоог хүртэл уг мөнгөө өгөхгүй байгаа учраас Ц.Бат-Эрдэнэээс 4000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: ...2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Н.Энхжавхланг хөрөөчингөөр модонд авч явсан. Мод хийх явцад Энхжавхлан хөрөөдөж байсан модныхоо мөчирт цохиулж тархиндаа гэмтэл авсан. 2015 оны 10 дугаар сарын 6-нд оройн 21 цагийн үед Улаанбаатар хотруу яаралтай гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэн хэвтүүлсэн. Хэдэн хоног эмчилгээ хийлгэсний эцэст хагалгаа хийлгэхээр болж хагалгаанд орсон. Эмчилгээ хагалгаа эм тарианы мөнгийг тухайн шаардлагатай үед нь өгч байсан нийт 4000000 орчим төгрөг эмчилгээнд зарцуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин 4000000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1000000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Н.Энхжавхлан нь хоёр ахын хамт өөрийн биеэр ирж 800000 төгрөгийг бэлнээр тоолж аваад явсан. Үлдэгдэл 2200000 төгрөгийн оронд байшингийн мод өг авалцхаар болсон боловч ирж аваагүй. Одоо 2200000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул мод онгойж ажил эхэлхээр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Энхжавхлан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 4000000 төгрөг нэхэмжилсэн Ц.Бат-Эртдэнэ нь цагаан сарын өмнө 1800000 төгрөг өгсөн. Одоо 2200000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа энэ мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна гэсэг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2200000 төгрөгөө ойрын хугацаанд буюу 2016 оны 06 дугаар сарын 20-ны дотор авмаар байна. Энэ хугацаанд гаргаж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Н.Энхжавхлан нь хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 4000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Энхжавхлан нь хариуцагч Ц.Бат-Эрдэнээс нэхэмжилсэн 1800000 төгрөгийг авсан  учир 1800000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, үлдэх  2200000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Ц.Бат-Эрдэнэ 2200000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа ба зохигчдын эвлэрэл нь хуульд харшлах зүйлгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар  хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

                               

            1. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхжавхлан нь хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 4000000 төгрөг гаргуулахаар  нэхэмжилсэн ба нэхэмжлэгч 1800000 төгрөгнөөсөө татгалзаж, хариуцагч Ц.Бат-Эрдэнэ нь 2200000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Энхжавхланд төлөхөөр тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжпэгч Н.Энхжавхлангаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот данснаас 25075 төгрөгийг, хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 25075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжпэгч Н.Энхжавхланд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргах , тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ