Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00725/и |
Дугаар | 151/ШШ2016/00738 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2016/00738
2016 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2016/00738 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж,
Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар
Гуравдагч этгээд: 1964 оны 12 дугаар сарын 07 өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 52 настай, дээд боловсролтой, инженер, ам бүл 1, Дундговь аймаг, Хонгор 3 дугаар баг, Салхит 1-2 тоотод оршин суудаг, Содо овогтой Жаргалын Галбадрах РД:/УХ89110939/-д холбогдох албадан эмчилгээ, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 05 өдөр тус газрын хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эмч, хошууч Т.Түвшинжаргал, гуравдагч этгээд Ж.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өвчтөн Ж.Галбадрах нь 2016 оны 05 дугаар сарын 06 өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн. Ж.Галбадрах нь хордлого тайлах, эмийн эмчилгээ, дуршил бууруулах, шинж тэмдэг, сэтгэл засал, үгүйсгэл , хөдөлмөр эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, засрал авч архи уух дур хүсэлгүй болсон тул эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоох хүсэлтэй байна.” гэв.
Гуравдагч этгээд Ж.Галбадрах нь шүүх хуралдаанд тайлбарлахаа:
“Миний бие тус байгуулагад 2016 оны 05 дүгээр сарын 06 өдөр ирж эмчлүүлээд бие болон сэтгэл санааны хувьд эрүүл болсон. Анх удаагаа эмчилгээ хийлгэж байна. Архины хордлого тайлах, дур дарах, архи зохихгүй болгох эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан. Эмчилгээ хийлгэх явцдаа их зүйлийг ухаарлаа, цаашид архи уухгүй.” гэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд Ж.Галбадрахыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ж.Галбадрах нь Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шийдвэрээр тус газарт ирж эмчлэгдэж, эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, засрал авч архи уух дур хүсэлгүй болж, биеийн байдал сайжирсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч, ажилын хэсгийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул Ж.Галбадрахын эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоох нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Ж.Галбадрахын албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Албадан эмчилгээний хугацаа дууссан талаар эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд нь мэдэгдэж, зохих байгууллага болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухайхуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА