Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00605/И |
Дугаар | 151/ШШ2016/00641 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2016/00641
2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2016/00641 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, В-4-12 тоотод оршин суух Б.Өлзийбуянд холбогдох ,
гэм хорын хохирол 1 000 000 төгрөг гаргуулах тухай,
Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 9 дүгээр байрны 216 тоотод оршин суух Д.Сэмхээгийн нэхэмжлэлийг 2016 оны 06 дүгээр сарын 03 өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 09 өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Б.Өлзийбуян нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Б.Өлзийбуян миний бие нь Д.Сэмхээгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг 8 сараас эхлэн төлнө.
Одоохондоо ажилгүй байгаа болохоор боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Сэмхээ нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“Д.Сэмхээ миний бие нь Б.Өлзийбуянд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Өлзийбуян нь нэхэмжлэлийн шаардлага 1 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэмхээ нь, хариуцагч Б.Өлзийбуянгаас гэм хорын хохирол 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Өлзийбуян нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 13/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Д.Сэмхээгийн нэхэмжилж буй гэм хорын хохирол 1 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Д.Сэмхээгийн нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирол 1 000 000 төгрөгийг хариуцагч Б.Өлзийбуян нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Сэмхээ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Өлзийбуянгаас төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 28 850 төгрөгийн 50 хувь болох 14 425 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА