Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2016/01240/И |
Дугаар | 01053 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 01053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-5-99 тоотод оршин суух, Нэмэх овгийн Самбуугийн Оюунбилэгийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-08-29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Оюунбилэг нь Эрдэнэт хотын Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 10 дугаар сарын 01-нээс 1986 оны 04 дүгээр сарын 28-н хүртэл гуанзанд бэлтгэгч, худалдагч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан. Тэтгэвэр тогтоолгох гэтэл шүүхэд ханд гэсэн тул энэхүү хүсэлтийг бичиж байна. миний бие Эрдэнэт хотын Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 10 дугаар сарын 01-нээс 1985 оны 02 дугаар сарын 27-ныг хүртэл үйлчлэгчээр, 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл бэлтгэгч тогоочоор, 1985 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Эрдэнэт хотын Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1976 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тушаал, Эрдэнэт хотын Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1978 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар тушаал, 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар тушаал, 1985 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаал, 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр тушаал зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэмэх овгийн Самбуугийн Оюунбилэг нь Эрдэнэт хотын Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 10 дугаар сарын 01-нээс 1985 оны 02 дугаар сарын 27-ныг хүртэл үйлчлэгчээр, 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл бэлтгэгч тогоочоор, 1985 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь Эрдэнэт хотын Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1976 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тушаал, Эрдэнэт хотын Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1978 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар тушаал, 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар тушаал, 1985 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаал, 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Нэмэх овгийн Самбуугийн Оюунбилэг нь Эрдэнэт хотын Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 10 дугаар сарын 01-нээс 1985 оны 02 дугаар сарын 27-ныг хүртэл үйлчлэгчээр, 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл бэлтгэгч тогоочоор, 1985 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН