Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
Хэргийн индекс | 136/2016/00316/И |
Дугаар | 136/ШШ2016/00294 |
Огноо | 2016-08-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 136/ШШ2016/00294
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа 26,150 төгрөгөөр багасгаж, 926,150 төгрөг гаргуулахаар нэхэмжэлснийг хариуцагч Э.Энь төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийн тал хувь болох 13,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,075 төгрөгийг улсын орлогоос, 13,075 төгрөгийг хариуцагч Э.Э тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ц олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН