Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 265

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******н гудамжны ******* тоотодоршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн тоотод оршин суух, ПМ911051*******регистрийн дугаартай,  овогт ийн д холбогдох хамтын амьдралтай байсныг тогтоолгох, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* миний бие 01 оны 03 дугаар сараас Улаанбаатар хотын Дэнжийн мянгын нийтийн байранд цуг амьдарч эхэлсэн. Бид тэр үед оюутан байсан бөгөөд Г. нь Цагдаагийн Академийн 3 дугаар курст, би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн -ийн цахилгаан системийн автоматжуулалтын дугаар курст сурч байсан.

Би 013 оны 06 дугаар сард жирэмсэн болсон. Г. сургуулиа төгсөөд явсан. 014 оны 03 дугаар сарын 04-нд охин Ц. төрсөн. Охин Ц.ээ төрсний дараа Г. ирж охиноо өөрөөрөө овоглоод явсан.

Түүнээс хойш Г. нь 014 оны 09 дүгээр сар, 015 оны 0 дугаар сард ирсэн. Түүнээс хойш огт сураггүй болсон бөгөөд одоо охиноо би ганцаараа өсгөж байна.

Найз нөхдөөс нь сураг сонсоход Ховд аймагт өөр хүнтэй амьдарч байгаа юм байна. Охин Ц. нь миний асрамжид өсөж байгаа тул Г.гоос хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Г. бид нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож, охин Ц.ийн эцэг нь Г. мөн болохыг тогтоож, 014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.д Улаанбаатар хотын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Г.гоос тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Г.******* нь Г. надад холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгож, Г. намайг охин Ц.ийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Г. би Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ц. нь миний охин мөн. Миний бие Г.*******тай хамтын амьдралтай байсан. Охиныхоо тэтгэлгийг хуулийн дагуу төлнө. Миний бие ажлын шаардлагаар Ховд аймгаас өөр газар байгаа тул Г.*******гийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр миний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийг оролцуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.д холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, охин ийн эцгийг Г. мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.*******, Г. нар нь намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт, тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100., 100.3-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Зохигчид 01 оны 03 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байсан ба тэдний дундаас 014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр охин Ц. төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Г. нь охин Ц.ийн эцэг мөн болох талаар болон охин Ц.ийг эх Г.*******гийн асрамжид үлдээх талаар маргаагүй ба хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гоос 70,00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135..14-д зааснаар овогт ийн , ******* овогт *******ын ******* нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.ийг эх Г.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т зааснаар охин Ц.ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.гоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.*******д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гоос 7000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА