Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00621/И |
Дугаар | 361 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 361
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, ******* ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй, ******* ******* овогт Алтангэрэлийн *******д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* бид хоёр 2012 оны 06 дугаар сард анх танилцаж үерхээд 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Ш.*******г төрүүлж, 2014 оны 10 дугаар сарын 10-нд хурим хийж гэр бүл болсон. Энэ хугацаанд намайг маш их дарамталж, зодож хүчирхийлж эцэст нь гэр бүл цуцлахад хүргэсэн. Иймд бидний гэр бүлийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие А.*******тэйгээ сүүлийн 2 сар хамт амьдарч байна. Бид хоорондоо эвлэрч, нийлж амьдрахаар болсон тул гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.*******ын нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.З.*******ын нэхэмжлэлтэй, А.*******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА