Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2016/00454/и |
Дугаар | 00525 |
Огноо | 2016-08-24 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 00525
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9-01 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, ОО77071271 регистрийн дугаартай, Тайж овгийн Жамъяны Магсарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу шугамын зээлийн үндсэн төлбөр 25.000.000 төгрөг, зээлийн хүү 6.336.100 төгрөг, бичил зээлийн үндсэн төлбөр 8.568.866,75 төгрөг, хүүгийн төлбөр 2.325.100 төгрөг, мөн нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 42.233.019 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Магсар нь тус банкнаас 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5001441438 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 25.000.000 төгрөгийн зээлийг 360 хоногт 30 хувийн хүүтэйгээр, мал, мах худалдан авах зориулалтаар 24 сарын хугацаатай буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээ дуусгавар болох хугацаатайгаар, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 9-01 тоотод байрлалтай, 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ Гд-0128846, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 1-18 тоотод байрлах 1168,6 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ Гд-000490589, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 9-1 тоотод байрлах 84 м.кв талбайтай 2 давхар мансардтай хувийн орон сууц, дэлгүүрийн барилга, 27-73 УВХ улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Porter маркийн ачааны автомашин /арал: KMFXKS7BPIU494277/ тус тус барьцаалуулан авсан юм. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1250015986 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 15.000.000 төгрөгийн зээлийг 360 хоногт 27,6 хувийн хүүтэйгээр, мал, мах худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатай буюу 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох хугацаатайгаар, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 9-1 тоотод байрлалтай 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ Гд-0128846, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 1-18 тоотод байрлах 1168,6 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ Гд-000490589, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 9-1 тоотод байрлах 84 м.кв талбайтай, 2 давхар мансардтай хувийн орон сууц, дэлгүүрийн барилга, 27-73 УВХ улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Porter маркийн ачааны автомашин /Арал: KMFXKS7BPIU494277/ тус тус барьцаалан авсан юм. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа дараагийн саруудаас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд зээл болон зээлийн хүүний төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 30-аас хойш хийгээгүй байна. Зээлдэгчтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзаж байсан боловч орлого байхгүй, мөнгө хайж байна гэх зэрэг шалтгаан хэлж зээл төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2-т “Зээлийн үндсэн хүүг зээлийн ашигласан хугацаанд төлөх”, 3.4.5-д заасан “Банкнаас зээлийн хяналт хийх бүхий л бололцоог хангаж, шаардсан мэдээ мэдээллийг гаргаж өгнө” гэсэн заалтуудаас хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу шугамын зээлийн үндсэн төлбөр 25.000.000 төгрөг, зээлийн хүү 6.336.100 төгрөг, бичил зээлийн үндсэн төлбөр 8.568.866,75 төгрөг, хүүгийн төлбөр 2.325.100 төгрөг, нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 42.233.019 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Ж.Магсар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 42.230.019 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн зээлээ 2016 оны 12 дугаар сар гэхэд төлнө. Би 5 сарын баривчилгаа авсан байгаа тул өнөө маргаашдаа төлөх боломжгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банк иргэн Ж.Магсараас төлөөгүй зээлийн үлдэгдэл төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Харицагч нь зээлийн төлбөрөө 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулахаар хүсэлт гаргасан байна. Банк хариуцагчийн төлбөрөө барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ж.Магсараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу шугамын зээлийн үндсэн төлбөр 25.000.000 төгрөг, зээлийн хүү 6.336.100 төгрөг, бичил зээлийн үндсэн төлбөр 8.568.866,75 төгрөг, хүүгийн төлбөр 2.325.100 төгрөг, мөн нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 42.233.019 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Магсар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 42.230.019 төгрөгийг 2016 оны 12 дугаар сар гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ж.Магсар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 42.230.019 төгрөгийг 2016 оны 12 дугаар сар гэхэд төлж барагдуулаагүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369.100 төгрөгөөс 184.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 184.550 төгрөгийг, хариуцагч Ж.Магсараас 184.550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Магсар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу шугамын зээлийн үндсэн төлбөр 25.000.000 төгрөг, зээлийн хүү 6.336.100 төгрөг, бичил зээлийн үндсэн төлбөр 8.568.866 төгрөг, хүүгийн төлбөр 2.325.100 төгрөг, мөн нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 42.233.019 /дөчин хоёр сая хоёр зуун гучин гурван мянга арван ес/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сар гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369.100 /гурван зуун жаран есөн мянга нэг зуу/ төгрөгийн тал хувь буюу 184.550 /нэг зуун наян дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 184.550 /нэг зуун наян дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг, хариуцагч Ж.Магсараас 184.550 /нэг зуун наян дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА