Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-ний өдөр *******т төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******д ******* ажилтай, Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух,  овгийн ийн /РД:/

1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн хөдөлмөр, 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1978 онд 10 жилийн сургуулиа төгсөөд 1979 онд -ын харъяа ьд сурч ******* мэргэжилтэй болсон. 1980 онд сумын д аар ажилд орсон. Тэгээд нөхөртэйгээ танилцаж, түүнийг даган баруун чиглэлийн автозамд 1987 оноос 1992 он хүртэл ажилласан. 1992-2007 он хүртэл хүүхдээ асарч ажилгүй байсан. 2007 оноос өнөөдрийг хүртэл Авто замын газарт ажиллаж байна. Одоо тэтгэвэртээ гарах нас болж Нийгмийн даатгалын газар хандахад хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр дээрх эцгийн нэр зөрүүтэй байна гэсэн. Иймд би улсад ажилласан жилээ тогтоолгох боломжгүй болсон тул уг хоёр дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Д.д эрх олгосон баримт бичиг дээрх эцгийн нэр түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх дээрхтэй зөрүүтэй байгаа тохиолдолд уг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхээ тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл: нэхэмжлэгч Д. нь *******-ны өдөр эцэг овгийн Санжаадоржийн , эх ын нарын охин болж төрсөн байх ба түүний 0166761-150 дугаар төрсний гэрчилгээ, регистрийн дугаартай Иргэний үнэмлэх дээр овгийн ийн гэж бичсэн байна. /хх-4-5/

Нэхэмжлэгч Д. нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүхэд өгсөн ын н даргын 1980 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 195 дугаар тушаалаар “... овогтой г засварийн газрын сантехникчээр ажилд томилсон”, ын тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 273 дугаар тушаалаар “...Д.г үндсэн ажлаас нь чөлөөлсөн”, Зам тээврийн яамны харъяа баруун чиглэлийн зам барилгын трестийн даргын 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаар тушаалаар “...ийн г д шилжүүлсэн” тухай шийдвэрүүд 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дах хуудсан дээр бичигдэж баталгаажсан байна.

Мөн Ниймийн даатгалын мэдээллийн сангийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн лавлагааны “... 2007 оны 6 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл ийн /РД:/-д цалин олгосон, шимтгэл төлсөн” жагсаалт 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн Дашдондогийн гийн А000182425 дугаар нийгмийн даатгалын дэвтэр дээр бичсэн цалин, шимтгэлийн дүнтэй тохирч байна.

Иймд нэхэмжлэгч Д.гийн 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтэр дээр эцгийн нэрийг Дашдондог гэж үндсэн баримт бичгээс зөрүүтэй бичсэн болох нь дээрх баримтаас гадна гэрч Д.ын “...Д.гийн аавыг гэдэг байсан...” гэсэн мэдүүлэггэрч Г.ын “...Д. эгчийн төрсөн дүү нь манай ээж ийн Нолсон гэж хүн байдаг. Д. эгч ТӨв аймгийн Эрдэнэсант сумын н засварийн газарт аккумлятор цэнэглэдэг байсан...” гэсэн мэдүүлэг, Ц.гийн “... бол гуайн хамгийн бага хүүхэд. ...Д. Эрдэнэсантад засварын газар ажилладаг байсан. Одоо замын мөнгө хураадаг пост дээр ажилладаг...” гэсэн мэдүүлэг,1980 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүнд элсэж нээлгэсэн 1981 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дэвтрийн хуулбар, Д. Зам тээврийн хөгжлийн төвийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/140 тоот “...Хоолтын төлбөр хураах цэгт *******аар ажилладаг болно” гэсэн тодорхойлолт, Д. ХААН банкны тоот дансаар цалингаа авсан дасны дуулга зэргээр давхар нотлогдож байна.

Харин -ын харья ийн 800116 дугаар гэрчилгээ Монгол хэл дээр орчуулагдаагүй тул нотлох баримтаар үзэх боломжгүй гэж үнэллээ.

Иймээс овгийн ийн 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн А000182425 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-д зааснаар Дашдондогийн нэрээр 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн А000182425 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч овгийн ийн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                            ДАРГАЛАГЧ                                З.ТҮВШИНТӨГС