Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 432

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч *******, ******* тоотод байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух ******* овгийн *******ы ******* /РД:/-д холбогдох

NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар  сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Манай компани З.*******тай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр NP10 төхөөрөмжийг 240.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан  ба төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон.

Гэвч З.******* 120.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул  гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 60.000 төгрөг нийт 180.000 төгрөгийг гаргуулахаар  шаардсан.

Манай компани хариуцагч З.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримтаа тодруулан шалгах шаардлага гараад байна. Иймд  баримтыг дахин сайн бүрдүүлсний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргахаар нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаж байна гэжээ.

Хариуцагч З.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “” ХХК-иас “*******”-ын NP10 төхөөрөмж буюу  “” дугаартай интернэтийг бэлгэнд авч, сар бүр 20.000 төгрөгийг төлж барагдуулж, одоог хүртэл дээрх төхөөрөмжийг ашиглаж байна. Гэтэл “*******” ХХК-иас огт мэдэхгүй ашиглаж байгаагүй дугаартай интернетийн төлбөрт  180.000 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд би өөрийн хэрэглэж байгаа “” дугаар болон сим картны үүрний хуулбарыг “*******” ХХК-д үзүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.д энэ тухай утасаар холбогдон хэлэхэд уучлалт гуйн, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авна гэсэн. Иймд энэ хэргийн үнэн зөвийг олж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч З.*******гаас NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 180.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч З.******* “...уг төхөөрөмжийг манай байгууллага шагналын журмаар өгсөн. Би*******” ХХК-тай ямар ч гэрээ байгуулаагүй” гэсэн үндэслэлээр  180.000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 7 дугаар сарын  05-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэх, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний хуулбар, хариуцагч З.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. /хх-1,6-8/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2., 106 дугаар зүйлийн 106.3.-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авах, нэхэмжлэлээ ихэсгэх, багасгах, татгалзах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа нягталж шалгасны үндсэн дээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргах зорилогоор нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “*******” ХХК тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг  нээлттэй үлдээв.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь өөрийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.450  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Хариуцагч З.*******гаас NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “*******” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.450 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч “*******” ХХК тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүй болохыг заасугай.

 

ШҮҮГЧ                               З.ТҮВШИНТӨГС