Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
Хэргийн индекс | 104/2016/0471/И |
Дугаар | 454 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 454
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч *******, *******, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух овгийн ийн /РД:/-т холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 967.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Г.тэй 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг 7.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай буюу 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Г. өдрийн 36.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл төлсөн. Мөн өдөр 200.000 төгрөгийг нэмж зээлээд өдөрт 46.500 төгрөг төлөхөөр болсон. Тэрээр уг мөнгийг 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 604.500 төгрөг, хүү 362.700 төгрөг, нийт 967.200 төгрөгийг Г.ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Учир нь Г. 1.200.000 төгрөгөөс /36.000 төгрөгийг х 10 өдөр/= 360.000 төгрөг, /46.500 төгрөгийг х 7 өдөр/ = 325.500 төгрөг, нийт 685.500 төгрөгийг төлсөн байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 514.500 төгрөг, хүү 360.150 төгрөг, нийт 874.650 төгрөг нэхэмжилж, 92.550 төгрөгөөс татгалзсан байна. Хариуцагч Г. 874.650 төгрөгөөс 200.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, 200.000 төгрөгийг 10 дугаар сарын 20-ны өдөр, 200.000 төгрөгийг 11 дүгээр сарын 20-ны өдөр, 200.000 төгрөгийг 12 дугаар сарын 20-ны өдөр, 74.650 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэсэн. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би Ц.*******ээс 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг 7.5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлж, өдөрт 36.000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Ингээд зээлээ хүүгийн хамт 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл төлсөн. Мөн өдөр 200.000 төгрөг нэмж зээлээд өдөрт 46.500 төгрөг төлөх болсон. Би 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш барааны лангуугаа ажиллуулж чадахгүй болсон тул зээлээ төлж чадаагүй.
Би нэхэмжлэгч Ц.*******т 874.650 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор сар бүр 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 74.650 төгрөг төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 967.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 874.650 төгрөг болгон багасгаж, 92.550 төгрөгөөс татгалзсан болно.
Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-6-7/
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй болно.
Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Г. 874.650 төгрөгөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 10
дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 74.650 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******т төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хариуцагч Г. 874.650 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор сар бүр 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 74.650 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******т төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч сайн дурын үндсэн дээр эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамж хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.763 /хорин долоон мянга долоон зуун жаран гурав/ төгрөгөөс 25.542 /хорин таван мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийн 50 хувь болох 12.771 /арван хоёр мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.ээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРМАЖЛАХ НЬ
1. Хариуцагч овгийн ийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор буюу сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 74.650 /далан дөрвөн мянга зургаан зуун тавь/ төгрөг, нийт 874.650 /найман зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******т бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.763 /хорин долоон мянга долоон зуун жаран гурав/ төгрөгөөс 12.771 /арван хоёр мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС