Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 399

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2016/00420/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн, Хэрлэн сумын  4 дүгээр баг “хувийн 8 айл”-ын орон сууцны 05 тоотод оршин суух, Боржигон овогт Улаанхүүгийн Ариунтунгалагт (РД:СИ 74051805) холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн, Хэрлэн сумын  4 дүгээр баг “хувийн 8 айл”-ын орон сууцны 01 тоотод оршин суух, Боржигон овогт Гаваагийн Баярмаагийн (РД: СЭ67030109 )  нэхэмжлэлтэй,  
"бусдад учруулсан гэм хорын хохирлын 2 018 144 төгрөгийг гаргуулах"  тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  Г.Баярмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цагт манай дээд талын айл болох У.Ариунтунгалагийн дулааны шугамд гэмтэл учирч ус алдаж улмаас манай 2 өрөө, коридор, эд хогшилд хохирол учирсан юм. Ус алдаж байх үеийг “Хэнтий-Ус” ХХК-ийн слесарь, хяналтын инженер, гэрийн эзэн болон хамаатан эгч Энхээ гэх хүмүүс харсан. Миний бие “Вендо” хөрөнгө үнэлгээний газраар хохирлын үнэлгээ гаргуулахад 1 504 144 төгрөг гэж гарсан. Ус алдсан хариуцлагыг “Хэнтий-Ус” ХХК хариуцахгүй гэсэн бөгөөд тухайн үед У.Ариунтунгалаг нь манайд учирсан хохирлыг барагдуулна гэж байсан ч одоог хүртэл барагдуулаагүй байна.
Иймд У.Ариунтунгалагаас хөрөнгийн хохирлын үнэлгээ 1 504 144 төгрөг, үнэлгээ гаргуулсан 8 000 төгрөг, өрөө түрээсэлж суусны 150 000 төгрөг, ажлаас чөлөө авсан 234 000 төгрөг, цахилгааны монтаж солиулсан 50 000 төгрөг, нийт 2 018 144 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн  1 тал)

Хариуцагч У.Ариунтунгалаг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цагт манай зүүн өрөөны пар хагарч ус алдсан. Ингээд “Хэнтий-
Ус” ХХК руу залгаж дуудлага өгөхөд 40 минутын дараа ирсэн. Тэгээд хагарсан паарны  зургийг аваад энэ та нарын өмч манай байгууллагад хамаагүй шүү гэж хэлээд явсан. Би Г.Баярмаагийн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ус алдсны дараа Г.Баярмаагийн гэрт орж эд зүйлсийг нь зөөсөн. Хана тааз нь норсон байсан гэхдээ тийм хэмжээний мөнгө болохоор хохирол учираагүй байсан. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс тухайн үед байсан хүмүүсийг гэрчээр асуулгаж, “Хэнтий-Ус” ХХК-ийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлттэй байна гэжээ. (хх-ийн  12 тал)

Нэхэмжлэгч Г.Баярмаа нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Г.Баярмаа миний бие, У.Ариунтунгалагтай эвлэрэн хэлэлцэж  2 018 144 (хоёр сая арван найман мянга зуун дөчин
 дөрөв) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 393 144 ( нэг сая гурван зуун ерөн гурван мянга нэг зуун дөчин дөрөв) төгрөгөөс татгалзаж, 625 000 (зургаан зуун хорин таван мянга) төгрөгийг У.Ариунтунгалагаас гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 31 тал)

Хариуцагч У.Ариунтунгалаг нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: У.Ариунтунгалаг би, Г.Баярмаатай эвлэрэн хэлэлцэж 625 000 (зургаан зуун хорин таван мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2 хувааж бүрэн төлж барагдуулна. 
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 31 тал)


ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Баярмаа нь, хариуцагч У.Ариунтунгалагаас "бусдад учруулсан гэм хорын хохирлын 2 018 144 төгрөгийг гаргуулах"   аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч  Г.Баярмаа нь шүүхэд гаргасан бусдад учруулсан гэм хорын хохирлын 2 018 144 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 393 144 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 625 000 (зургаан зуун хорин таван мянга ) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч У.Ариунтунгалаг нь 625 000 (зургаан зуун хорин таван мянга ) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч У.Ариунтунгалагт холбогдох, Г.Баярмаагийн нэхэмжлэлтэй  "бусдад учруулсан гэм хорын хохирлын 2 018 144 төгрөгийг гаргуулах" тухай  иргэний хэрэгт зохигчид 625 000 (зургаан зуун хорин таван мянга) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч Г.Баярмаа нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж. Хариуцагч У.Ариунтунгалагаас 9 700 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай

3. Хариуцагч У.Ариунтунгалаг нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 


ШҮҮГЧ                                   Л.ЦЭРЭНДУЛАМ