Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 01043

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 17 өдөр                  Дугаар 142/ШШ2016/01043                         Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1999 онд төрсөн, 17 настай эмэгтэй Улаанбаатар хот Налайх дүүрэг, Уурхайчдын 18-6438 тоотод оршин суух Нэве овгийн Нэргүйгийн Энхжаргалын /регистрийн дугаар ФБ99101029/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1963 онд төрсөн, 53 настай эмэгтэй, Улаанбаатар хот Налайх дүүрэг, Уурхайчдын 18-6438 тоотод оршин суух Хур хад овгийн Довдонгийн Нямцэрэн /регистрийн дугаар ФД63062969/,

Хариуцагч: 1961 онд төрсөн, 55 настай эрэгтэй, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багт оршин суух Нэве овгийн Аюушийн Нэргүй /регистрийн дугаар ФБ61031079/ нарт холбогдох үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Энхжаргал, хариуцагч Д.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие Нэргүй овогтой Энхжаргал нь 1999 онд Эрдэнэт хотод төрсөн.Миний ээж Одбаяр намайг 2 настай байхад ар гэрийн байдлаас шалтгаалан А.Нэргүй, Д.Нямцэрэн нарт үрчлүүлсэн юм байна лээ.Би ээжээрээ овоглож байсан ба миний нэрийг О.Энхмаа гэдэг байсан юм байна лээ.Миний үрчилж авсан ээж, аав намайг үрчилж авахдаа миний нэрийг Н.Энхжаргал болгож өөрчилсөн гэсэн.Би 2 жилийн өмнөөс Эрдэнэтэд ээж Д.Одбаярын ар гэрийнхэнтэй, өвөөтэйгээ хамт амьдарч байгаа.Одоо би А.Нэргүй, Д.Нямцэрэн нарт үрчлүүлсэн үрчлэлтээ хүчингүй болгуулж өөрийн ээж Д.Одбаяраар овоглох хүсэлтэй байгаа.Ээж маань гадаадад байдаг.Намайг өөр дээрээ авна гэсэн.Иймд миний үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

Хариуцагч Д.Нямцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Охин Энхжаргалын гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйл байхгүй. Энхжаргалыг 2 настай байхад нь Одбаяр гэдэг эмэгтэйгээс нөхөр Нэргүй бид 2 үрчилж авсан.Нэргүй бид 2 2005 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба охин Энхжаргал аавтайгаа хамт амьдарч байгаад 2 жилийн өмнөөс Эрдэнэтэд ээж Одбаярынхаа аав болон эгч дүү нартай нь амьдрах болсон.Энхжаргал багадаа Энхмаа гэдэг нэртэй байсныг бид үрчлэн авахдаа Энхжаргал гэж өөрчилж төрсний гэрчилгээ авч байсан нь үнэн” гэв.

Хариуцагч А.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Энхжаргал нь Д.Нямцэрэн, А.Нэргүй нарт холбогдуулж үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Даланбуугийн Одбаяр нь 1999 оны 10 дугаар сарын 10-ны охин О.Энхмааг төрүүлж, түүнийг А.Нэргүй, түүний эхнэр Д.Нямцэрэн нарт үрчлүүлсэн, А.Нэргүй, түүний эхнэр Д.Нямцэрэн нар охиныг үрчлэн авахдаа нэрийг нь Нэргүйн Энхжаргал гэж өөрчлөн төрсний гэрчилгээ авсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 014/007588 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 014/007589 тоот үрчилсний бүртгэлийн лавлагаа, 102/23 тоот төрсний гэрчилгээний хуулбар, 23 тоот үрчилсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

14 нас хүрсэн үрчлэгдсэн хүүхэд өөрөө хүүхэд үрчилснийг хүчингүй болгох тухай хүсэлт гаргах эрхтэй ба хариуцагч А.Нэргүй, Д.Нямцэрэн нар Н.Энхжаргалын үрчлэлтийг дуусгавар болгох асуудлаар маргахгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Энхжаргалыг А.Нэргүй, Д.Нямцэрэн нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Н.Энхжаргалыг асран хүмүүжүүлэх эрхийг эх Д.Одбаярт шилжүүлсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Энхжаргалаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА