Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 240/2016/00284/и |
Дугаар | 415 |
Огноо | 2016-09-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 415
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 4-р баг Дундсайхан 5а-11 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, *******д тоотод оршин суух, *******,
180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 эр ямаа нэг бүрийг нь 100.000 төгрөгөөр тооцож 200.000 төгрөгийг тухайн сарын 20-ны өдрийн цалин буухаар өгнө гэж ам гэрээ хийсэн боловч 20.000 төгрөг өгөөд үлдсэн 180.000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй элдэв шалтаг тоочин утсаа авахгүй, утсаа авахаар хэл амаар доромжилдог. Иймд С.Уранбайгалиас 180.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Э.******* миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагчийг тодорхой болгоод дахин нэхэмжлэл гаргана гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР