Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2016/00440/И |
Дугаар | 422 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 422
Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00440/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-56-22 тоотод оршин суух, Боржигон овогт Чулууны Амгаланд (РД:ЦЕ- 63112111) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 52-28 тоотод оршин суух, Дайчин овогт Жадамбаагийн Сугарсүрэнгийн (РД:СЭ- 83061602) нэхэмжлэлтэй,
"орон сууцны урьдчилгаа төлбөр 19 825 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Сугарсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие “Хөвчийн жонон” ХХК-ийн захирал Ч.Амгалантай харилцан тохиролцож 2014 оны 06 сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд байшингийн урьдчилгаа 21 825 000 төгрөгийг Ч.Амгалангийн ХААН банкны 5935229737 тоот дансанд шилжүүлсэн юм. “Хөвчийн жонон” ХХК-ийн захирал Ч.Амгалан нь амины орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж өгнө гэж амласан юм. Уг барилгад манайх 2015 оны 10 сарын 16-ны өдөр нүүж орсон. Тус байр нь бохирын шугамаас нь байнгын өмхий бохирын үнэр гардаг, 2 давхарын 2 өрөөний пар нь халдаггүй, 00-н өрөө ба грашаас ус алддаг, гадна талдаа бүх цонхны булангууд нь хагаралтай, хана нимгэн учир гадны дуу чимээ ил тод, хананд байрлуулсан залгуурын нүхээр салхи сийгэж үлээдэг, доргио чичиргээ мэдрэгддэг, салхивч болон тагтны хаалга муу хийгдсэн гэх мэт хүн амьдрах боломжгүй байсан учир 2015 оны 11 сарын 08-ны өдөр “Хөвчийн жонон” ХХК-ийн захирал Ч.Амгаланд түлхүүр, байрыг нь хүлээлгэж өгсөн. Урьдчилгаа 21 825 000 төгрөгөөс “Хөвчийн жонон” ХХК-ийн захирал Ч.Амгалан нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөгийг буцааж өгөөд байна.
Иймд миний урьдчилгаанд өгсөн мөнгөний үлдэгдэл 19 825 000 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 100 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Ч.Амгалан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Ж.Сугарсүрэнгийн нэхэмжлэлд дурдсан эвдэрсэн гэх зүйлсийг бүгдийг нь засаж өгсөн. Нэхэмжлэгч Ж.Сугарсүрэнгийн нэхэмжилж буй 19 825 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 100 төгрөг, нийт 20 082 100 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэхэд уг мөнгийг бүрэн төлж барагдуулна гэжээ (хх-ийн 12 тал)
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\422-Ш-И Ж.Сугарсүрэн Ч.Амгалан.docx
Нэхэмжлэгч Ж.Сугарсүрэн нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Жадамба овогтой Сугарсүрэн миний бие Чулууны Амгалантай дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд Ч.Амгалан нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 20 082 100 (хорин сая наян хоёр мянга нэг зуун) төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэж харилцан тохиролцлоо гэжээ. (хх-ийн 24 тал)
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 31 тал)
Хариуцагч Ч.Амгалан нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Ч.Амгалан миний бие, Ж.Сугарсүрэнгийн нэхэмжилсэн 20 082 100 (хорин сая наян хоёр мянга нэг зуун) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 24 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Сугарсүрэн нь "орон сууцны урьдчилгаа төлбөр 19 825 000 төгрөгийг гаргуулах "-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Амгалан нь, нэхэмжлэгч Ж.Сугарсүрэнгийн нэхэмжилсэн орон сууцны урьдчилгаа төлбөр 19 825 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ч.Амгаланд холбогдох, Ж.Сугарсүрэнгийн нэхэмжлэлтэй орон сууцны урьдчилгаа төлбөр орон сууцны урьдчилгаа төлбөр 19 825 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сугарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257 100 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 128 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 128 550 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ж.Сугарсүрэнд, хариуцагч Ч.Амгалангаас 128 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сугарсүрэнд тус тус олгосугай.
3. Хариуцагч Ч.Амгалан нь шүүгчийн захирамжийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний доторсайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ