Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 424

 

ШИЙДВЭР

2016.08.03                                                            № 424                                          Хэрлэн сум

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00433/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сум, 4 дүгээр баг, Баянбулаг гэх газарт оршин суух, Омбо овогт Сэр-Одын Батсолонгын нэхэмжлэлтэй   (РД:СА82051907),          
            Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Батсолонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    Нэхэмжлэгч С.Батсолонго шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 
Миний бие 1999 оны 03 дугаар сарын 29-нд охин Э.Намуунсаранг төрүүлэн 2005 онд Д.Эрдэнэбилэг, С.Сарангэрэл нарт охиноо 7 тоот үрчлэлтийн гэрчилгээгээр үрчлүүлсэн. Охин Намуунсаранг 6 настайд нь Д.Эрдэнэбилэг, С.Сарангэрэл нарт өргүүлсэн бөгөөд 9 нас хүрээд охин маань намайг санаад гэртээ эргэн ирж одоо миний бие өсгөн бойжуулж байна.
Иймд үрчлэлтийн 7 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 
            
            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                  
ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч С.Батсолонго нь 1999 оны 03 дугаар сарын 29-нд охин Э.Намуунсаранг Д.Эрдэнэбилэг, С.Сарангэрэл нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. 
             Нэхэмжлэгч С.Батсолонго нь 1999 оны 03 дугаар сарын 29-ны өдөр төрсөн охин Э.Намуунсаранг Д.Эрдэнэбилэг, С.Сарангэрэл нарт 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үрчлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 943  тоот үрчилсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 
Үрчлүүлэгч С.Батсолонго, үрчлэн авагч Д.Эрдэнэбилэг, С.Сарангэрэл нар нь 1999 оны 03 дугаар сарын 29-нд төрсөн охин Э.Намуунсаранг үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаангүй байх тул 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн     7 дугаартай бүртгэлээр Б.Намуунсаранг үрчилснийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзлээ.
            Үрчлэн авагч Д.Эрдэнэбилэг, С.Сарангэрэл нь шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэсэн тул тэднийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 145-р зүйлийн 145.7-д зааснаар  1999 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Намуунсаранг  эх С.Батсолонгын асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.4-т  заасныг удирдлага болгон         
ТОГТООХ НЬ:

    1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар нэхэмжлэгч  Омбо овогт Сэр-Одын Батсолонго /РД:СА82051907/-ын 1999 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрүүлсэн охин Б.Намуунсаран /РДСА99032903/-г Боржигон овогт Дуламрагчаагийн Эрдэнэбилэг, Боржигон овогт Содномрагчаагийн Сарангэрэл нарт 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай. 
                                            
            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 1999 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Намуунсаранг эх С.Батсолонгын асрамжинд шилжүүлсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР