Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 508

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй И.Гүнчинноровт холбогдох “201.620 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын  08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч И.Гүнчинноров нь байрны хөлсөө 2014 оны 01-12 сар, 2015 оны 01-12 сар, 2016 оны 01-07 сар хүртэл нийт 31 сар төлөхгүй сууц эзэмшигчдийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 201.620 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсгийн 4-58-39 тоотод оршин суух хаягтай И.Гүнчинноров нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ганзам СӨХ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 201.620 төгрөгөөс 60.000 төгрөг тушаасан. Үлдэгдэл 141.620 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Бүх мөнгийг 2016 он дуустал төлж барагдуулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэг нь хариуцагч И.Гүнчинноровоос “201.620 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Гүнчинноров нь 60.000 төгрөг төлсөн болохыг дурьдах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6699 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3349 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 3349 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.                                                                                                                    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй И.Гүнчинноровт холбогдох “201.620 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6699 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 3349 төгрөгийг, үлдэх 3349 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ