Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
Хэргийн индекс | 151/2016/00672/и |
Дугаар | 657 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 657
2016 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 151/ШШ2016/00657 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сум 1 дүгээр баг Мандал худалдаа 1-8 тоотод оршин суух, Боржигон овгийн Пунцагийн Оюунбат РД:/НБ67013100/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сум 1 дүгээр баг Агьтын 7-77 тоотод оршин суух, Боржигон овгийн Жамбын Эрдэнэбилэг РД:/ЙС68112802/-д холбогдох
6 520 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Ж.Эрдэнэбилэг нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Жулиа” хүнсний дэлгүүрт 2015 оны 08 сарын 16-наас хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдагчаар ажилд орсон. Ж.Эрдэнэбилэг ажиллаж байх хугацаандаа барааны дутагдал гаргаж 6 520 510 төгрөг бараа дутаасан. Иймд Ж.Эрдэнэбилэгээс 6 520 510 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч П.Оюунбат шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ...Хариуцагч Ж.Эрдэнэбилэг 6 520 510 төгрөгийг 6 хувааж сар бүр 1 100 000 төгрөгийг 2016 оны 12 сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөн эвлэрч байна гэжээ.
Хариуцагч Ж.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ... П.Оюунбатын нэхэмжилсэн 6 520 510 төгрөгийг 6 хувааж сар бүр 1 100 000 төгрөг төлж, 2016 оны 12 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Оюунбат хариуцагч Ж.Эрдэнэбилэгт холбогдуулан 6 520 510 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Оюунбатын нэхэмжилсэн 6 520 510 төгрөгийг хариуцагч Ж.Эрдэнэбилэг 2016 оны 12 сарын 30-ны дотор төлөхийг зөвшөөрч зохигч талууд эвлэрч байна. Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П.Оюунбат хариуцагч Ж.Эрдэнэбилэг нар нь нэхэмжлэлийн шаардлага 6 520 510 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эрдэнэбилэгээс 59 639 төгрөг, төрийн сангаас 59 639 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН