Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 36

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 48-р гудамж 172в тоотод оршин суух, Монгол овогт Жанцангийн Цэцгээ/РД: ЧК61082967/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  

Хүсэлт гаргагч Ж.Цэцгээ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Миний бие Ж.Цэцгээ Соёлын яамны Монгол кино үйлдвэрт 1979 оны 07 дугаар  сарын 15-ны өдрөөс туслах найруулагчаар ажилд орсон. Олон кинонд туслах найруулагчаар ажиллаж байсан. 1981 оны 12 дугаар сарын 31-нд өдөр Барилга трейстед ажиллахаар болж ажлаасаа гарсан юм. Тэтгэвэр тогтоолгох гэтэл Монгол кино үйлдвэрт ажиллаж байсан тухай баримт архиваас олдохгүй байгаа бөгөөд энэ хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд намайг 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол кино үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ж.Цэцгээ нь 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Соёлын Яамны харьяа Монгол кино үйлдвэрт ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Ж.Цэцгээ нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч Ж.Цэцгээ нь 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Соёлын Яамны Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байсан болох нь БНМАУ-ын Соёлын Яамны Монгол Кино үйлдвэрийн даргын 1980 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №326 групп томилох тухай тушаалын хуулбар, гэрч Монгол овогт Жанцангийн Цэцгээ/РД: ЧК61082967/, Харчу овогт Сэр-Одын Энхжаргал/РД: ХБ57012661/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.       

 

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагч Ж.Цэцгээ нь 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Соёлын Яамны Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол овогт Жанцангийн Цэцгээ/РД: ЧК61082967/-г 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Соёлын Яамны харьяа Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ