Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2016/00002

                Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Таривлан хотхон 48д-3 тоотод оршин суух, Ширүүн овогт Цийрэгзэнгийн Оюунгэрэл /РД: 72100109/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 10-р байр, 18 тоотод оршин суух, Боржигон цэвэг овогт Раднаабазарын Гоёзул /РД: ЗЮ72010501/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 237 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад                        

 

ТОДОРХОЙЛОХ нь:                                               

          Нэхэмжлэгч Ц.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Р.Гоёзул нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр валют арилжааны 25 хувийн урамшуулалд хамруулж, мөнгийг чинь өсгөж өгье гэж хэлэн 3 000 000 төгрөг авсан. Дараа нь орон сууцны урьдчилгаанд мөнгө дутаад байна нэг сарын хугацаатай түр зээлдүүлээч гэсэн хүсэлтийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн.

          Үүний дараа цагаан сарын өмнөхөн яаралтай мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлдүүлээч өмнө нь авсан зээлтэйгээ бөөнд нь төлнө санаа зоволтгүй гэхэд нь итгэж 2 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Ийнхүү Р.Гоёзулд нийт 15 020 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд мөнгөө өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

          Иймд хариуцагчаас үндсэн зээл 15 020 000 төгрөг, зээлийн хүү 13 217 000 төгрөг нийт 28 237 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

                                                                                                                           

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Ц.Оюунгэрэл нь 28 237 000 төгрөгөө 8 237 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 20 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13 700 000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар  харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Оюунгэрэл нь хариуцагч Р.Гоёзулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 237 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.Оюунгэрэл нь 28 237 000 төгрөгөө 8 237 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 20 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13 700 000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                            

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ц.Оюунгэрэл нь хариуцагч Р.Гоёзулаас зээлийн гэрээний үүрэгт 28 237 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас, 8 237 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 20 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13 700 000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 135 төгрөгийн тал хувь болох 149 567.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас 149 567.5 төгрөгийг, хариуцагч Р.Гоёзулаас 257 950 төгрөгний 50 хувь болох 128 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Оюунгэрэлд олгосугай.

 

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           С.ХИШИГБАТ