Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 101/2016/06233/И |
Дугаар | 145 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Шар тайж овогт Төмөрбаатарын Болормаа /РД: ЦБ68110866/-гийн хүсэлттэй,
Ө.Балдандоржтой хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Т.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.Болормаа нь Ө.Балдандоржтой 2009 онд танилцаж, 2010 оны 09 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн.
2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр охин Гэрэлсайхан төрсөн. Бид миний аав Төмөрбаатарын хашаа болох Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, 42-520 тоотод амьдарч байсан.
Ө.Балдандорж нь урьд эхнэр Нансалмаатайгаа 1990 онд гэр бүл болж 2005 онд салсан тул гэрлэлтийн баталгааг салгуулаагүй учир охин Гэрэлсайханыг эцэг Ө.Балдандоржоор овоглуулаагүй. Ээж Т.Болормаа миний нэрээр овоглуулсан. Одоог хүртэл амьдарч байсан охины эцэг Ө.Балдандорж нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан тул охин Гэрэлсайханд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул Ө.Балдандорж бид хоёрыг 2009 оноос 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч нь Т.Болормаа нь Ө.Балдандоржтой хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Болормаа нь 2010 оны 09 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ихэрүүд овогт Өлзийдондовын Балдандоржтой хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч Хотгойд овогт Өлзийдондовын Базаррагчаа /РД: ЧМ50071524/, Ихэрүүд овогт Өлзийдондовын Нарангэрэл /РД: ХЙ61120304/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагч Т.Болормааг 2010 оны 09 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ө.Балдандоржтой хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ