Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 499

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, өөрийн байранд байрлах, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 51 дүгээр байр, 35 тоотод байрлах, “Баб инвест” ХХК-д холбогдох,

 

152 717 407.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                         

   ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                     

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баб инвест” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус банктай № ЗГ- RCC2014032001-1 тоот “Зээлийн гэрээ”, № БГ RCC2014032001-1-2, № БГ- RCC2014032001-1-3, № БГ-RCC2014032001-1-4, № БГ-RCC2014032001-1-6-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-үүд болон № ЗГ-RCC2014032001-5-H тоот “Батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулан 160,000,000.00(нэг зуун жаран сая) төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 1,7-н хувийн хүүтэйгээр, 36-н сарын хугацаатай зээлж авсан.

“Баб инвест” ХХК нь № ЗГ-RCC2014032001-1 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож компанийн өмчлөлийн 000045271 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай,                                улсын бүртгэлийн Ү-2201019808 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон /18131/, Сонсголонгийн зам 61 хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 160 м.кв талбай бүхий барилга, компаний эзэмшлийн эзэмших эрхийн 0233129 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 8028/0021 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3996 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар болон 000322710 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүрггэлийн                  Ү-2201011071 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам 18131 гудамж, 64/2 тоот хаягт байрлах конторын зориулалттай 238 м.кв талбай бүхий барилга, мөн иргэн Д.Балдандоржийн өмчлөлийн 0002160 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн 2204002804 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 51 дүгээр байрны 35 тоотын 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгчид № ЗГ-RCC2014032001-1 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир № ЗГ-RCC2014032001-1 тоот “Зээлийн гэрээ”-ний 10.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байгаа болно.

Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 160,000,000.00 (нэг зуун жаран сая) төгрөгөөс 27,550,000.51 (хорин долоон сая таван зуун тавин мянган төгрөг, тавин нэгэн мөнгө) төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 57,012,171.21 (тавин долоон сая арван хоёр мянга нэг зуун далан нэгэн төгрөг, хорин нэгэн мөнгө) төгрөгөөс 36,773,262.91 (гучин зургаан сая долоон зуун далан гурван мянга хоёр зуун жаран хоёр төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөгийг тус тус төлсөн байна.

2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгч дараах зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна.

Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 132,449,999.49 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл, 19,357,130.89 төгрөг; нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл, 881,777.41 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал, 28,500.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч “Баб инвест” ХХК-тай байгуулсан № ЗГ-RCC2014032001-1 тоот “Зээлийн гэрээ”-г цуцалж байгаа тул зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжилэхтэй холбогдон гарсан зардалд нийт 152,717,407.79 (нэг зуун тавин хоёр сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 921537.00 төгрөгийг хамт “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгож өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд № ЗГ-RCC2014032001-1 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан тус компанийн өмчлөлийн 000045271 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201019808 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон /18131/, Сонсголонгийн зам 61 хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 160 м.кв талбай бүхий барилга, компанийн эзэмшлийн эзэмших эрхийн 0233129 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 8028/0021 тоот дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3996 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар болон 000322710 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201011071 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам 18131 гудамж, 64/2 тоот хаягт байрлах конторын зориулалттай 238 м.кв талбай бүхий барилга, мөн иргэн Д.Балдандоржийн өмчлөлийн 0002160 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн 2204002804 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 51 дүгээр байрны 35 тоотын 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “1.1. Гэрээний зорилго нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн № ЗГ - RCC2014032001-1 тоот “Зээлийн гэрээ”, № БГ - RCC2014032001-1-2, № БГ - RCC2014032001-1-3, № БГ - RCC2014032001-1-4, № БГ - RCC2014032001-1-6-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүд болон № ЗГ-RCC2014032001-5-н тоот “Батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулж төлбөр төлөгчийн банкнаас зээлсэн 160,000,000.00(нэг зуун жаран сая) төгрөгийн зээлийн үндсэн төлбер болон зээлийн үндсэн болоод нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шүүхэд нэхэмжилсэн нийт 152,717,407.79 (нэг зуун тавин хоёр сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөгийг гэрээний 2.1.1 дэх хэсэгт тохиролцсон хуваарийн дагуу төлөх ба төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх албадан ажиллагааг эхлүүлэх, мөн № ЗГ - RCC2014032001-1 тоот “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрснийг тус тус үндэслэн Төлбөр төлөгчөөр уг төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулж зээлийн барьцаанд дараахь хөрөнгүүдийг барьцаалсан.

  1. Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 51-р байр, 35 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн болон дугаар 2204002804/0002160,
  2. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам 18131 гудамж, 64/2 тоотод байрлах, 238 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилга Ү-2201011071/000322710,
  3. Сонгинохайрхан дүүрэг, 20-р дугаар хороо, Сонсголон /18131/, Сонсголонгийн зам 61 хаягт байрлах, 160 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, Ү-2201019808/000045271,
  4. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, 3996 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар 8028/0021/0233129.
    1. Банкинд төлөх зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр болох нийт 152 717 407.79(нэг зуун тавин хоёр сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөгийг дараахь хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

                 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 15 000 000(арван таван сая) төгрөг,

                 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 15 000 000(арван таван сая) төгрөг,

                  2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг,

                 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг,

                 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг,

                 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг,

                 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 34 717 407.79(гучин дөрвөн сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөг, нийт 152,717,407.79(нэг зуун тавин хоёр сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөг.” төлж барагдуулахаар харилцан тохиролцож байгуулав.” гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Баб инвест” ХХК-д холбогдуулан 152 717 407.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “1.1. Гэрээний зорилго нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн № ЗГ - RCC2014032001-1 тоот “Зээлийн гэрээ”, № БГ - RCC2014032001-1-2, № БГ - RCC2014032001-1-3, № БГ - RCC2014032001-1-4, № БГ - RCC2014032001-1-6-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүд болон № ЗГ-RCC2014032001-5-н тоот “Батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулж төлбөр төлөгчийн банкнаас зээлсэн 160,000,000.00(нэг зуун жаран сая) төгрөгийн зээлийн үндсэн төлбер болон зээлийн үндсэн болоод нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шүүхэд нэхэмжилсэн нийт 152,717,407.79 (нэг зуун тавин хоёр сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөгийг гэрээний 2.1.1 дэх хэсэгт тохиролцсон хуваарийн дагуу төлөх ба төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх албадан ажиллагааг эхлүүлэх, мөн № ЗГ - RCC2014032001 1 тоот “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрснийг тус тус үндэслэн Төлбөр төлөгчөөр уг төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулж зээлийн барьцаанд дараахь хөрөнгүүдийг барьцаалсан.

  1. Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 51-р байр, 35 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн болон дугаар 2204002804/0002160,
  2. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам 18131 гудамж, 64/2 тоотод байрлах, 238 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилга Ү-2201011071/000322710,
  3. Сонгинохайрхан дүүрэг, 20-р дугаар хороо, Сонсголон /18131/, Сонсголонгийн зам 61 хаягт байрлах, 160 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, Ү-2201019808/000045271,
  4. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, 3996 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар 8028/0021/0233129.
    1. Банкинд төлөх зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр болох нийт 152 717 407.79(нэг зуун тавин хоёр сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөгийг дараахь хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

                 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 15 000 000(арван таван сая) төгрөг,

                 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 15 000 000(арван таван сая) төгрөг,

                  2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг,

                 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг,

                 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг,

                 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг,

           2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 34 717 407.79(гучин дөрвөн сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөг, нийт 152,717,407.79(нэг зуун тавин хоёр сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөг.” төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                             

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                 1. Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Баб инвест” ХХК-д холбогдуулан 152 717 407.79(нэг зуун тавин хоёр сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 15 000 000(арван таван сая) төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 15 000 000(арван таван сая) төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 22 000 000(хорин хоёр сая) төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 34 717 407.79(гучин дөрвөн сая долоон зуун арван долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан есөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                 2. Хариуцагч “Баб инвест” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн  үүргийн биелэлтийг баталгаажуулж зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 51-р байр, 35 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн болон дугаар 2204002804/0002160, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам 18131 гудамж, 64/2 тоотод байрлах, 238 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилга Ү-2201011071/000322710, Сонгинохайрхан дүүрэг, 20-р дугаар хороо, Сонсголон /18131/, Сонсголонгийн зам 61 хаягт байрлах, 160 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, Ү-2201019808/000045271, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, 3996 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар 8028/0021/0233129 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсныг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 921537 төгрөгөөс 460768.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч “Баб инвест” ХХК-иас 460 768.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.

 

4. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ