Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2016/00656/И |
Дугаар | 545 |
Огноо | 2016-08-23 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 545
2016 оны 08 сарын 23 өдөр Дугаар 181/ШШ2016/00545 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18-р гудамж, 438 тоотод оршин суух, Сартуул овогт Даваажавын Энхзаяа/РД: ИЮ89060689/-ийн хүсэлттэй,
Т.Алтаншагайтай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Д.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Энхзаяа нь Т.Алтаншагайтай 2008 онд танилцаж, 2009 оноос хамтран амьдарч эхэлсэн.
2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин А.Марал-Эрдэнэ төрсөн. Бид 2012 онд Сүхбаатар дүүргийн 17-р хороо, 10а тоот газрыг худалдан авч өөрсдийн гараар байшин барьж тусдаа гарч амьдарсан. Нөхөрт маань 2016 оны 05 дугаар сараас эхлэн хүнд өвчний шинж тэмдэг илрэн эмчлүүлж эхэлсэн боловч 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр цусны хорт хавдар өвчнөөр нас барсан.
Иймд охин А.Марал-Эрдэнэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрыг 2009 оноос 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хүртэл Т.Алтаншагайтай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч нь Д.Энхзаяа нь Т.Алтаншагай агсантай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Боржигин овогт Тунгалагийн Алтаншагай нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан болох нь № 0000180090 гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Д.Энхзаяа нь 2009 оноос 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Боржигин овогт Тунгалагийн Алтаншагай агсантай хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Алтаншагайн Марал-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, Боржигин овогт Энэбишийн Энхболд/РД: ТГ72092578/-ын тодорхойлолт, гэрч Боржигин овогт Энэбишийн Тунгалаг/РД: ТГ68011164/, Боржигон овогт Тунгалагийн Алтанцэцэг/РД: ТГ90103161/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагч Д.Энхзаяа нь 2009 оноос 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Боржигин овогт Тунгалагийн Алтаншагай агсантай хамтын амьдралтай болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Энхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ