Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 460

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ХасБанк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-15-08 тоотод оршин суух, ВТ87051052 регистрийн дугаартай, эрэгтэй, Гянийхан овогт Буюугийн Зоригоо,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-15-08 тоотод оршин суух, ВЮ87102801 регистрийн дугаартай, эмэгтэй, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Сэржинханд нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 1567663 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6500 төгрөг, нийт 1574163 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХасБанк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б. Зоригоо, Л. Сэржинханд нар нь 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг дахь ХасБанктай байгуулсан 1210008106 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу 2700000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.67 хувийн хүүтэй холимог зориулаптаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд 5 ханатай иж бүрэн гэр-2ш, хөрөө харуул, хөргөгч, компьютер, 21 инчийн зурагт зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 1210008106 тоот барьцаат зээлийн гэрээний 3.2.1 д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон. Банкны зүгээс зээлдэгч Буюу овогтой Зоригоо болон түүний эхнэр Лхагвасүрэн овогтой Сэржинханд нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч нь 1210008106 тоот дансанд 2015 оны 06-р сарын 29-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 475 хоног хугацаа хэтэрсэн. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 болон Барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3. 5.1.4, дэх заалтын дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 06-р сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1210008106 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 1050000 төгрөг, хүү 470290 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47373 төгрөг нийт 1567663 төгрөг, зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний зардал 6500 төгрөг, нийт 1574163 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Зоригоо, Л.Сэржинханд нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Зоригоо миний бие, Л.Сэржинхандтай хамтран Хасбанкнаас 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2700000 төгрөг зээлсэн. Эхнэр бид 2 ажилгүй байсны улмаас зээлийн мөнгөө төлж чадаагүй хэтрүүлсэн нь үнэн. Хасбанкны нэхэмжилсэн 1574163 төгрөгийг төлнө. Өөр маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.Зоригоо, Л.Сэржинханд нар нь зээлийн гэрээний үүргийн 1567663 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6500 төгрөг, нийт 1574163 төгрөгийг төгрөгийг нэхэмжлэгч ХансБанк ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаангүй талаарх хариуцагч Б.Зоригоо, Л.Сэржинханд нарын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч Б.Зоригоо, Л.Сэржинханд нарын зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Зоригоо, Л.Сэржинханд нар нь зээлийн гэрээний үүргийн 1567663 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6500 төгрөг, нийт 1574163 төгрөгийг нэхэмжлэгч ХансБанк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 20068, хариуцагч Б.Зоригоо, Л.Сэржинханд нараас 20068 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХасБанк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Б.Зоригоо, Л.Сэржинханд нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ