Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2016/0472/И |
Дугаар | 131/ШШ2016/00480 |
Огноо | 2016-07-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ2016/00480
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн *******анд төрсөн. 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би Баянхонгор аймгийн *******ын ******* нэгдлийн 2-р багт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Н.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 471 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн *******ын “*******” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 50 тоот тушаал, Баянхонгор аймгийн *******ын ******* ХК-ийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 тоот тушаал, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан хоног, авсан хөлс, албан тушаалыг бичиж эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж тэмдэг дарсан 1980, 1991 онуудын хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн *******ын ******* нэгдэлд Н.*******тай хамт 1987-1989 онуудад хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Т.*******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Н.******* нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “*******” нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан болох нь түүний 1985-1992 онуудад малын бага эмчээр ажиллаж байхдаа авсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа бичсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 471 тоот албан бичиг, Н.*******г 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сумын төвийн үржлийн тасгийн зоо техникчээр томилсон Баянхонгор аймгийн *******ын “*******” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 50 тоот тушаал, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан хоног, авсан хөлс, албан тушаалыг бичиж эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж тэмдэг дарсан 1980, 1991 онуудын хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудаар,
Н.******* нь 1992 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын ******* ХК-д малын бага эмчээр ажиллаж байсан болох нь түүнийг малын бага эмчийн ажлаас чөлөөлсөн тухай Баянхонгор аймгийн *******ын ******* ХК-ийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 тоот тушаал, ******* ХК нь 1992 онд нийгмийн даатгалын байгууллагад 13.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан талаархи Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан хоног, авсан хөлс, албан тушаалыг бичиж эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж тэмдэг дарсан 1991 оны хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Мөн Н.*******гийн 1987-1989 онуудад Баянхонгор аймгийн *******ын ******* нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Т.*******ийн мэдүүлэгээр давхар тогтоогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “*******” нэгдэлд малын бага эмчээр,
1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын ******* ХК-д малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ