Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2016/0480/И |
Дугаар | 131/ШШ2016/00509 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00509
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.******* нь 1964 онд Баянхонгор аймгийн *******анд төрсөн. Түүний 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Л.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, *******ын нэгдлийн зөвлөлийн 1982 оны 04 дүгээр сарын 30 өдрийн ээлжит хурлыг удирдах дараалал, нэгдлийн зөвлөлийн хурлын 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот товъёог, *******ын нэгдлийн зөвлөлийн 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хурлын дотоод журам, *******ын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 26 тоот тогтоол, 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 45 тоот тогтоол, Баянхонгор аймгийн *******ын “” ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаал, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 517 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, гэрч Ц.******* мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Л.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын нэгдлийн 2,3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний Нэгдлийн зөвлөлийн гишүүдийн ээлжит хуралд оролцож, 56-д “******* ирсэн” гэх *******ын нэгдлийн зөвлөлийн 1982 оны 04 дүгээр сарын 30 өдрийн ээлжит хурлыг удирдах дараалал , 56-д “******* ирсэн” гэх нэгдлийн зөвлөлийн хурлын 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот товъёог,40-д “******* ирсэн” гэх *******ын нэгдлийн зөвлөлийн 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хурлын дотоод журам, Л.*******ийг сүү, цөцгийн тос бэлтгэх ажилд амжилт гаргаж шагнасан “Үхэрчид, саальчдыг шагнах тухай” *******ын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 26 тоот тогтоол, нэгдлийн ууган гишүүн, мал аж ахуйн үйлдвэрлэлд ролон жил үр бүтээлтэй ажилласан Л.*******ийг шагнасан *******ын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 45 тоот тогтоол, нэгдэл татан буугдаж байгаатай холбогдуулан түүнийг ажлаас чөлөөлж, ажилд томилсон Баянхонгор аймгийн *******ын “” ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаал, Л.*******ийн 1982- 11987 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын сан хөмрөгийн Х№31,Б№01,ХНХ№16,19,21,24,26 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн бичсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 517 тоот албан бичиг, 1981-1990 онуудад ажилласан хоног,авсан хөлсийг бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тэмдэг дарсан 1981 оны хөдөлмөрийн дэвтэр, түүнтэй хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.******* мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын нэгдлийн 2,3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ