Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 266

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би иргэн Ж.*******гийн нэхэмжлэлтэй М.*******ид холбогдох 3300000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа:

2015 оны 04 дүгээр сарын 30-нд М.******* 1500000 төгрөг зээлээч би барилгын инженер ажилчдын цалинг тавих гэсэн юм. Төрийн сангийн мөнгө гурав хоноод орж ирнэ тэгэхээр өгчихье гэсэн. Ингээд миний тухайд барьцаа авна гэхэд 52-89 ЗАН дугаартай NLANCER маркийн авто машины бичиг баримтыг авсан. М.*******той удаа дараа уулзаж мөнгөө нэхэхэд маргааш өгнө гэсээр өдий хүрлээ. Иймд иргэн М.*******оос 3300000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******ын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод оршин суух ******* овогт Мандахын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие нь иргэн Ж.*******гээс мөнгө зээлсэн нь үнэн. 3300000/гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ж.******* нь М.*******ид холбогдуулан 3300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч М.******* нь иргэн Ж.*******гийн нэхэмжилсэн 3300000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох ньМиний бие нь иргэн Ж.*******гээс мөнгө зээлсэн нь үнэн. 3300000/гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67750 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ж.*******гийн нэхэмжлэлтэй М.*******ид холбогдох 3300000/гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулахтухай иргэний хэргийн хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Мон******* Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 67750 төгрөгийн 33875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 33875 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ