Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2016/00285/И |
Дугаар | 285 |
Огноо | 2016-08-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 285
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Х.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Х.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ын хороонд оршин суух иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 07 сарын 02-нд Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн холимог тэжээлийн цехэд тэжээлийн үйлдвэрлэгчээр ажилд орж байсан боловч тэр үеийн тушаал баримт олдохгүй байгаа учир хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалыг үндэслэн ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Х.******* нь 1981 оны 07-р сарын 02-ны өдрөөс 1986 оны 02-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн холимог тэжээлийн цехэд тэжээл үйлдвэрлэгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 04-р сарын 18-ны өдрийн А/237 тоот лавлагаанд Х.******* нь 1981 онд Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор ажилд томилогдсон тухайгаа тодруулахыг хүссэний дагуу дээрх нэгдлийн даргын 1981 оны тушаалыг шүүн үзэхэд: Ажилд томилсон тушаал олдохгүй байна. Жич:1986-1990 онд Эрдэнэхайрхан сумын ахуй үйлчилгээнд үсчнээр ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч тус байгууллагын баримт манай архивт шилжигдэн ирээгүй байна гэжээ.
Х.*******гийн ажилласан жилүүд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1981 оны 07-р сарын 02-ны өдөр нээлгэсэн 168812 тоот хөдөлмөрийн дэвтэр, мөн онд нээлгэж байсан 391202 тоот МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой байна.
Х.*******гийн 1981 оны 07-р сарын 02-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1981.07.02-ны өдрөөс Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн Холимог тэжээлийн цехэд тэжээл үйлдвэрлэгчээр авч ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн,
02-рт 1986.02.25-ны өдрөөс Завханмандал сумд шилжиж мэргэжлийн ажлаа хийх болсон тул цехийн ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгдэж тус бүрт Алдар нэгдлийн тамга дарагдсан байна.
Х.*******гийн 391202 тоот МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхэд түүнийг 1981 оны 02-р сараас 1982 оны 12-р сарыг дуусталх хугацаанд цалингаасаа гишүүний татвар төлж байсан бичилтүүд хийгдэж тус бүрт олгов тэмдэг дарагдсан байна.
Мөн 1987 оны 03-р сарын 07-ны өдөр Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн зөвлөлөөс ажилдаа өндөр амжилт гаргасан гэж сайшаалын үнэмлэхээр шагнаж байсан байна.
Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.*******г 1981 оны 07-р сарын 02-ны өдрөөс 1986 оны 02-р сарын 25-ны өдөрхүртэлх хугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн холимог тэжээлийн цехэд тэжээл үйлдвэрлэгчээражиллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Түүний дэрх байдлаар ажиллаж байсан болох нь гэрч Л.*******, Д.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдожбайна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******г 1981 оны 07-р сарын 02-ны өдрөөс 1986 оны 02-р сарын 25-ны өдөр хүртэлххугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн холимог тэжээлийн цехэд тэжээл үйлдвэрлэгчээр ажиллажбайснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ