Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2016/00315/И |
Дугаар | 315 |
Огноо | 2016-08-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 315
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ц.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын сумын ******* багийн иргэн ******* овогт*******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1956 онд төрсөн. Би 1972 оноос 1976 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл эцэг эхийн хамт Завхан аймгийн ******* сумын Шинэ Цэцэрлэг нэгдэлд мал маллаж байсан. 1976 оны 01 сарын 25-наас 1991 оны 01 сарын 01-н хүртэл мөн сумын Шинэ Цэцэрлэг нэгдэлд мал маллаж байсан. Тус нэгдлийн архивын баримт 1978, 1985 онуудад шатсан учир архивын материал, нотлох баримт олдохгүй байгаа тул миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт, гэрч болох хүмүүсийг асууж намайг 1972 оноос 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ Цэцэрлэг нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Миний биеийн байдал хүнд, даралтаар унаж хөдөлмөрийн чадвараа алдаж группт байдаг учир намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Ц. ******* нь 1972 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 08-р сарын 25-ны өдрийн А/650 тоот лавлагаанд “Ц.******* нь 1972-1990 онд ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1972-1990 оны ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй юм” гэжээ.
Ц.*******гийн ажиллаж байсан байдал нь архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1984 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, гэрчүүдийн
Түүний 1984 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1976.01.25-наас МАА-н 3-р хэсэгт малчнаар томилов гэсэн бичилт хийгдэж ******* сумын нэгдлийн даргын тамга дарагдсан мөн дэвтэрт 1981 оны 01-р сараас 1990 оны 12-р сарыг дуусталх хугацаанд цалин авч байсан бичилтүүд хийгдэж тус бүрт олгов тэмдэг дарагдсан байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүдийг үндэслэн түүнийг 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь бага наснаасаа эхлэн нэгдлийн мал маллаж байсан болох нь гэрч С.*******ын “...Намайг хүүхэд байхад ******* гуай хурга малладаг байсан. 1991 он хүртэл малласан. Энэ хүн угийн хэл ам муутай, саяхан даралтаар унаад бүр хэл ам нь муудсан. Өвөлдөө малаа маллаад, зундаа сүү машинддаг байсан. Бид нэг нутаг, нэг голын хүмүүс учраас сайн мэднэ” гэсэн, гэрч Д.*******ын “... ******* ******* сумын Шинэ Цэцэрлэг нэгдэлд сүүний заводод сүү, цөцгий зөөдөг байсан. Мөн мал малладаг байсан. 1972-1991 он хүртэл тус нэгдэлд ажилласан. Би 1978-2014 он хүртэл ******* сумын сургуульд жижүүрээр ажилласан” гэсэн, гэрч Ж.*******гийн “... ******* 1972-1991 он хүртэл ******* сумын Шинэ Цэцэрлэг нэгдэлд зун нь сүү тос зөөж, өвөл нь мал малладаг байсан. Хэл ам муутай ядарсан хөгшин байдаг юм. Манай сумынхан бүгд мэднэ. Би ахуйн үйлдчилгээнд оёдол хийдэг байсан” гэсэн, гэрч Б.ын “... Түүнийг манай нутгийнхан Пүүсээ гэдэг юм. Намайг бага байхын л зун нэгдлийн сүү машиндаж, өвлийн цагт мал малладаг хүн байсан. Хэл ам муутай хөгшин байдаг. Би албаны малыг 1981-1991 он хүртэл малласан. Түүнээс өмнө аав, ээжтэйгээ хөдөө мал малладаг байсан. гуай ч гэсэн 1991 онд хүртэл ******* сумын Шинэ Цэцэрлэг нэгдэлд ажилласан. Бид нэг нутгийн хүмүүс учраас энэ хүний талаар сайн мэднэ” гэсэн мэдүүлгүүдээр, мөн тэрээр 1956 оны 11-р сарын 07-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна.
Иймд түүнийг 1972 оны 11-р сарын 07-ны өдөр 16 насанд хүрч хөдөлмөрлөх эрх үүссэн гэж, мөн энэ хугацаанаас эхэлж түүнийг мал маллаж байсан гэж үзэж тогтоох боломжтой байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 100 дугаар зүйлийн 100.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн*******ын *******г 1972 оны 11-р сарын 07-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Шинэ Цэцэрлэг нэгдэлд мал маллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ