Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 200

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй Д.Чимэдэд холбогдох 65000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч

Т О Д О Р Х О Й Л ОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 10 сард Банзайн Чимэдэд 65000 төгрөгийн бараа зээлдүүлсэн. Удахгүй өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй тул Чимэдээс 65000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Ногоон талбайн задгайд оршин суух ФБ75012101 регистрийн дугаартай Борогжин овогт Дуламын Чимэд шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 20-нд Д.Отгонбаяраас 50000 төгрөгийн үнэ бүхий комиссын 2 ширхэг цамц, 2 ширхэг өмд, 2 ширхэг куртик, ор хөнжлийн даавууг авсан. 2016 оны 08 дугаар сарын 10-нд Д.Отгонбаярын өөрийн дансанд 30000 төгрөгийг хийсэн. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  үлдэгдэл 20000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулсан” гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Чимэдэд 2015 оны 11 дүгээр сарын 20-нд дэлгүүрээсээ 50000 төгрөгийн бараа зээлүүлсэн. 30000 төгрөгийг миний дансанд хийсэн. 20000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт авсан нь үнэн” гэжээ.          

                                    

                                                                                                             Ү Н Д Э С Л Э Х нь : 

           Нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь хариуцагч Д.Чимэдээс 65000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 65000 төгрөгийн зарим хэсэг болох 15000 төгрөгөөс татгалзаж үлдэх 50000 төгрөгийг хариуцагч Д.Чимэд нь улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийн хамт төлж барагдуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцэж гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

           Зохигчдын эвлэрсэн дүн болох 50000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тавин хувь 2275 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Чимэд нь улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлж биелүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

1. Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй Д.Чимэдэд холбогдох 65000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь 65000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 15000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 50000 төгрөгийг хариуцагч Д.Чимэд төлж барагдуулан эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь зааснаар 50000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тавин хувь  2275 төгрөгийг хариуцагч Д.Чимэд нь төлж биелүүлсэн, 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгосугай.

 3. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                             Р.БАТБАЯР