Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2016/0114/И |
Дугаар | 108 |
Огноо | 2016-06-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 108
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 1969 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, ам бүл 6, /нөхөр хүүхдүүдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хөхлам овогт Цолмонгийн Нямдаваагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, хүсэлт гаргагч Ц.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагч Ц.Нямдаваа нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.
Хүсэлт гаргагч Ц.Нямдаваа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1969 оны 04 дүгээр сарын 13 нд төрсөн. 1984 онд хөдөө илгээлтээр гарч аав, ээжтэйгээ мал маллаж эхэлсэн. Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдлийн Улиаст бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Хүсэлт гаргагч Хөхлам овогт Цолмонгийн Нямдаваа нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн.... 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1486 тоот архивын лавлагаа
1974 оноос 1990 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр
1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авсан ба гэрч Бадарчийнхан овогт Очирбатын Батсүхийн шүүхэд мэдүүлсэн: Ц.Нямдаваатай би 1984 оноос хойш 1990 оныг дуустал Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдлийн Улиаст бригадад хамт ажиллаж байсан. Ц.Нямдаваа нь тус нэгдэлд аав, ээжийнхээ хамтаар хонь хариулдаг байсан гэх мэдүүлэг,
Гэрч: Хүнхрээхэн овогт Аюурзаны Наранцэцэгийн шүүхэд мэдүүлсэн: Бид хоёр Үенч сумын Алтайн-Оргил нэгдэлд хамт малчнаар ажиллаж байсан. Тэр үед малчид сард 200-250 төгрөгний цалин авдаг байсан. Тэр үеийн нэгдлийн даргаар Л.Муушар, С.Бямбадорж, Х.Сандаг гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөхлам овогт Цолмонгийн Нямдавааг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Ц.Нямдаваагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.