Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2016/0100/И |
Дугаар | 119 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 119
Ховд аймгийн Б******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Б******* сумын Б******* багийн Ц******* ******* тоотод оршин суух, Их шар овогт *******алх-Очирын *******аваасүрэнд /ПБ*******/ регистртэй, холбогдох, Мобиком корпорацийн нэхэмжлэлтэй үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 363338 /гурван зуун жаран гурван мянга гурван зуун гучин найм/-н төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТО*******ОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20122043 тоот гэрээ байгуулан 99066461 дугаартай үүрэн холооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 363338 / гурван зуун жаран гурван мянга гурван зуун гучин найм/-н төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******.*******аваасүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: *******.*******аваасүрэн миний бие нь Мобиком корпораци ХХК-ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
363338 /гурван зуун жаран гурван мянга гурван зуун гучин найман мянга/-н төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮН*******ЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпорацийн нэхэмжилсэн 363338 /гурван зуун жаран гурван мянга гурван зуун гучин найм/-н төгрөгийг хариуцагч *******.*******аваасүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Мобиком корпорацийн нэхэмжлэлийн шаардлага 363338 /гурван зуун жаран гурван мянга гурван зуун гучин найм/-н төгрөгийг хариуцагч *******.*******аваасүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11550 төгрөгийн 5775 төгрөгийг улсын төсвөөс, 5775 төгрөгийг *******.*******аваасүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпорацид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.