Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 472

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сумын 7 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, ПЮ:******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******д холбогдох 240,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэглэгч Б.******* нь манай компанитай 2015 оны 02 сарын 03-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, NP10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160,000 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 80,000 төгрөг нийт 240,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.******* нь мөнгөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлсөн болох нь төлбөр төлсөн тухай баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,850 төгрөгийн 50 хувь болох 3,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,925 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох 240,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,850 төгрөгийн 3,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 3,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА